Нууц товчоонд нэвтрэхүй

МУИС-ийн эрхэм Оюун-тан таныг МУИС-ОУХНУС-ОЗ-өөс 2 дах жилдээ Монголын түүх соёлын үнэт бүтээл “Монголын нууц товчоо” уншуулж судлуулах улмаар сурч боловсрох идэвх санаачлагыг нь өрнүүлэх, Монголын түүх соёл өргөн дэлгэр мэдлэгтэй болгох зорилгоор зохион байгуулж буй “Монголын Нууц Товчоонд нэвтрэхүй” тэмцээнд оролцохыг урьж байна.

(Жич: Эхний байранд шалгарсан 3 багийн гишүүдийг мөнгөн шагнал дурсгалын зүйлсээс гадна Tүүх ба Олон улын харилцааны холбогдол бүхий хичээлээс чөлөөлнө.)
Хамрах хүрээ:МУИС-ийн бүх салбар сургуулиудын хооронд явагдана(Курс дамжаа харгалзахгүй.)
Зохион байгуулалт:
3 гишүүнтэй баг бүрдүүлэх бөгөөд тэмцээн 3 үе шаттайгаар явагдана.Эхний 2 үе шат нь асуулт хариултын журмаар 3 дахь шат нь бүтээлч хийж гүйцэтгэх даалгавар маягаар явагдана.
“Монголын нууц товчоо” зохиолтой холбогдол бүхий нэрийг багтааж өгсөн байна.
Баг бүр 10-аас доошгүй хөгжөөн дэмжигчтэй байна.
Хугацаа:
Тэмцээн 2015 оны 9 дугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагт /МУИС-ын 5-р байранд буюу ОУХНУС-ийн лекцийн ”Aлтан аргамж танхим” /№407/-д болно.
Шагнал урамшуулал:
• I байр 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал/Хичээлээс чөлөөлнө/
• II байр 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал/Хичээлээс чөлөөлнө

• III байр 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал/Хичээлээс чөлөөлнө/

Бүртгэл;9 cарын 15-наас хойш МУИС-ийн 5-р байрны 3 давхар бүртгэл авах болно.
Бүртгэлийн хураамж:10,000 төг

Өөрийн биеийг бусдаас асууж мэд..
Төрийн ёсыг сэцдээс асууж мэд..

МУИС-ОУХНУС-ОЗ

2015.09.21  Р.Бигэрмаа

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.