Япон Улсын Сэншү Их Сургуулийн олон улсын оюутан солилцооны нэг жилийн хөтөлбөр зарлагдлаа

Баклавар болон магистрын түвшинд суралцагч оюутнуудад зориулсан,  Япон Улсын Сэншү Их Сургуулийн олон улсын оюутан солилцооны  нэг жилийн хөтөлбөр зарлагдлаа.  

Шаардлага:

  1. МУИС-ийн 1,2,3 дугаар түвшний оюутан байх.
  2. Оюутнууд Сэншү Их Сургуулийн солилцооны оюутны гэрээг зөвшөөрөх ёстой.
  3. Оюутнууд өөрсдийн сургуульдаа онц сайн сурдаг байх.
  4. Сэншү Их Сургуулийн аль ч салбарт сурах боломжтой сургалтын төлөвлөгөөг гаргах ёстой. Япон улсад сурснаар ямар үр өгөөжтэй байж болох талаар сургалтын төлөвлөгөөнд тусгах хэрэгтэй.

Сэншү Их Сургуулийн сургалтын хөтөлбөртэй дараах хаягаар орж танилцана уу:

http://syllabus.acc.senshu-u.ac.jp/syllabus/search/Menu.do

  1. Оюутнууд нь Японоос бусад улсад хамгийн багадаа 12 жилийн дунд сургуулийн боловсрол эсвэл түүнтэй тэнцэх боловсролыг эзэмшсэн байх ёстой.

Бүрдүүлэх материалууд

1.    Өргөдлийн маягт

2.    Суралцах төлөвлөгөө 

3.    Сургуулийн дэмжсэн захиа (Recommendation letter)

4.    Дүнгийн хуулбар

5.    Сургуулийн тодорхойлолт

6.    Англи эсвэл Япон хэлний шалгалтын онооны хуулбар (TOEIC, TOFEL)

7.    Батламжийн хуудас

8.    Япон хэлний тест 

9.    4 хувь цээж зураг (4.5×3.5 cm)

10. Эрүүл мэндийн хуудас (Англи болон Япон хэлээр)

Тэтгэлэг : Сургалтын төлбөрөөс чөлөөлнө.

02.Application__

2016 04. Study_Plan_

2016 06.Pledge_for_Senshu

2016 07.Health_Certificate

2016 Placement-test

Өргөдөл хүлээн авах сүүлийн өдөр 2016 оны 1 дүгээр сарын 4-ний даваа гариг. МУИС-ийн 1-р байр 219 тоот.

Бүрдүүлсэн материалуудаа pdf файл болгоод дараах хаягаар илгээнэ үү.

Мэйл хаяг : studentaffairs@num.edu.mn

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.