2015-2016 оны хичээлийн I улиралд мэргэжлийн хөтөлбөр сонгох оюутнуудын анхааралд

2014-2015 оны хичээлийн жилд элссэн, 2015 оны 6-р сард мэргэжил сонгоогүй оюутнуудын мэргэжлийн хөтөлбөр сонголт дараах байдлаар явагдана.

     Үүнд:

Шинжлэх Ухааны Сургуулийн  хувьд:  24 багц цагаас дээш багц цагийн хичээл судалж, амжилттай дүгнүүлсэн оюутнууд мэргэжлийн хөтөлбөр сонгоно.

Мэргэжлийн хөтөлбөр сонголт нь “Санал өгөх”, “Санал баталгаажуулах” гэсэн хоёр үе шаттай явагдана.

  • 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17.00 цаг хүртэл цаашид суралцах хөтөлбөрүүдэд саналаа өгнө. Дөрөв хүртэлх хөтөлбөрт санал өгөх боломжтой.
  • 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09.00 цагаас 20.00 цаг хүртэл тухайн хөтөлбөрийн хяналтын тоонд шууд багтсан оюутан СИСИ мэдээллийн системд өөрийн эрхээр орж, зөвхөн нэг мэргэжлээр сонголт хийж, саналаа баталгаажуулна. Оюутан саналаа баталгаажуулснаар түүний бусад санал хүчингүй болж, оронд нь жагсаалтын дагуу дараагийн оюутан хяналтын тоонд нэмж багтан мэргэжил сонгох боломжтой болно.
  • 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 09.00 цагаас 20.00 цаг хүртэл  хяналтын тоонд нэмж багтсан оюутнуудын мэргэжил сонголт системээр үргэлжлэн явагдана.
  • 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр /ажлын цагт/ мэргэжлийн хөтөлбөрөө системээр сонгож чадаагүй оюутнууд бүрэлдэхүүн сургуулийнхаа Сургалтын албанд өөрийн биеэр ирж сонгоогүй үлдсэн хөтөлбөрөөс сонголт хийнэ.

 Сургалтын алба

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.