Төгсөх ангийнханд зориулсан сургалт боллоо

ШУС-ийн төгсөх ангийн оюутнуудад зориулсан сургалт 2016 оны 04 сарын 07-ны 15.00 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны 343 тоотод амжилттай болж өнгөрлөө.

Тус сургалтыг Оюутны алба, ШУС-ийн Сургалтын албанаас зохион байгуулж, Бизнесийн сургуулийн багш З.Алтанчимэг, Ж.Сарантуяа, Б.Шүрэнцэцэг нар оюутнуудад “Хүссэн ажилдаа хэрхэн орох вэ?”, “Дадлага яаж хийдэг вэ?”, “Интерншип гэж юу вэ?” сэдвүүдээр мэдээлэл, зөвлөгөө өгч, ярилцав.

Сургалтад ШУС-ийн багш-түүх, нийгэм судлал, япон судлал, нүүрсний хими, нефтийн хими, физик, орос судлал, хүнс, хятад судлал, буддын гүн ухаан, социологи, монгол судлал, хятад судлал, их британи судлал, солонгос судлал, сэтгүүл зүй, электроник, утга зохиол судлал гэх мэт нийт 20-иод мэргэжлийн төгсөх ангийн 115 оюутан оролцож, өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг авч, асуулт асуун, харилцан ярилцав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ШУС-ийн сургалтын албаIMG_2874IMG_2886 IMG_2882 IMG_2880 IMG_2877    

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.