Докторын зэрэг хамгаална

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын докторант Гончиг овогтой Батсуурь “Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн уран бүтээл дэх аман зохиол, эртний уран зохиолын уламжлал, шинэчлэл” сэдвээр хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2016 оны зургадугаар сарын 2-ны өдрийн 13.00 цагт МУИС-ийн хичээлийн I байрны дугуй танхимд болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэл бичиг, утга зохиол, сэтгүүл зүйн докторын ажил хамгаалуулах зөвлөл

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш, ХУС-ын  докторант  Сангидхорлоо овогтой Булгантамир “Орчин цагийн монгол, франц хэлний эгшиг авиаг туршилт авиазүйн аргаар зэрэгцүүлэн судлах нь“ сэдвээр  Хэлшинжлэлийн ухааны  доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2016 оны 06 сарын 09-ний өдөр 14.00 цагаас Монгол Улсын Их Сургуулийн II байрны 439 тоот хурлын танхимд болно.

Хэл бичиг, утга зохиол, сэтгүүл зүйн докторын ажил хамгаалуулах зөвлөл

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын докторант Жавзандулам овогтой Ганбаатар “Орчин цагийн монгол хэлний үг бүтээх дагаврын байрлалын судалгаа” сэдвээр хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2016 оны зургадугаар сарын 2-ны өдрийн 14.00 цагт МУИС-ийн хичээлийн I байрны дугуй танхимд болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэл бичиг, утга зохиол, сэтгүүл зүйн докторын ажил хамгаалуулах зөвлөл

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.