ШУС-ийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын анхааралд

I түвшний оюутнуудын “Мэргэжлийн хөтөлбөр” сонгох үйл ажиллагаа нь “Оюутан цэрэг” хөтөлбөртэй давхцаж байна.

Иймд тус хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд өөрсдийн мэргэжлийн хөтөлбөр сонгох, баталгаажуулах эрхийг эцэг эх, итгэмжлэгдсэн төлөөлөгчид шилжүүлэх хүсэлтээ 2016 оны 06 сарын 06-ны дотор МУИС, II байрны 216 тоотод ажиллаж буй “Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн”-д өгнө үү.

Хүсэлтийг өгөхдөө, өөрсдийн СИСИ системд нэвтэрч, хажуугийн цэс доторх “Маягтууд” цэсэнд буй “Мэргэжлийн хөтөлбөр сонголтыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгуулах хүсэлтийн маягт” -ыг хэвлэн авч, зааврын дагуу бөглөн, гарын үсэг зурж, авчирч өгнө.

ШУС-ын сургалтын алба

2016.05.31

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.