I түвшний оюутнуудын анхааралд

 
 
МУ-ын Засгийн Газрын 2017 оны 1 сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан цэрэг”-ийн мэргэжил олгох сургалтын журам гарсны дагуу ШУС-ийн 1 дүгээр дамжааны 18 нас хүрсэн, 2,8-аас дээш голчтой оюутнуудын бүртгэлийг сургалтын албаны 200 тоот өрөөнд 2017 оны 02 сарын 16-ны өдөр бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дүнгийн голчоо хэвлүүлж авчирна. Тоо хязгаартай тул яаравчилна уу.
 
Анхаарах зүйл: Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 700 оюутан, МУИС-иас 50 оюутан авах учраас квотын дагуу бүртгэнэ. Квотыг гаргахдаа нийт 1-р түвшний оюутнуудын тооноос эрэгтэй оюутнуудын тоог авч, эрэгтэй оюутнуудын тоонд харгалзуулан тогтоосон болно.
 
ШУС-ын квотын тоо:
 
 
ШУС-БУС 1-р түвшний нийт оюутан 614 Эндээс эрэгтэй оюутан 223 эзлэх хувь % 20 бүртгэх оюутны тоо 12
ШУС-ХУС 1-р түвшний нийт оюутан 652 Эндээс эрэгтэй оюутан 134 эзлэх хувь % 12 бүртгэх оюутны тоо 7
ШУС-НУС 1-р түвшний нийт оюутан 413 Эндээс эрэгтэй оюутан 103 эзлэх хувь % 9 бүртгэх оюутны тоо
5
 
Оюутны нэгдсэн алба

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.