ШУС-Захиргааны зөвлөлийн хурлын мэдээлэл

ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын товч мэдээлэл  
Хэлэлцсэн асуудал: 1. Багшийн ажлын тайланг хэлэлцэх тухай
                                   2. Багшийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай
                                  3. Багшид чөлөө олгох тухай
                                   4.Лазерын судалгааны лабораторид лаборантын орон тоо батлуулах тухай хүсэлт
                                   5. 2017-2018 оны хичээлийн жилийн 2-р улиралд оюутан шилжүүлэн суралцуулах тухай

Хурлын шийдвэр:

  1. МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын холбогдох заалтын дагуу ажлын тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн багш Б.Түвшинтөгсийг жинхлүүлж ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Тэнхимдээ үргэлжлүүлэн ажиллах талаар Ази судлалын тэнхимийн багш Б.Дулмаа, Геологи, геофизикийн тэнхимийн багш Н.Одгэрэл нарын өөрийн хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Чөлөө авах талаар Газарзүйн тэнхимийн багш Б.Оюунхандын өөрийн хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Физикийн тэнхимээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Лазерын судалгааны лабораторид 1 лаборантын орон тоо батлуулахаар хэлэлцэн шийдвэрлэв.
  5. Оюутныг шилжүүлэн суралцуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:  Дадлагажигч багшийн тайланг хэлэлцэх тухай

Хурлын шийдвэр:

  1. МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын холбогдох заалтын дагуу ажлын тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн дадлагажигч багш Э.Оюундэлгэрийг багшийн зэрэглэлд ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал: 2017-2018 оны хичээлийн жилийн 2-р улиралд шинээр багш авах  тухай

Хурлын шийдвэр:

  1. Газарзүйн тэнхимд Физик газарзүйн чиглэлээр – 1 багш
  2. Улс төр судлалын тэнхимд -1 багш
  3. Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд- 1 багш
  4. Эдийн засгийн тэнхимд -1 багш
  5. Түүхийн тэнхимд -1 багш
  6. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимд- 1 багш
  7. Утга зохиол урлаг судлалын тэнхимд Утга зохиол судлалын чиглэлээр -1 багш авах орон тоо зарлуулахаар шийдвэрлэв.

ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

1. Тэнхимийн туслах ажилтан, лаборант нарын  ажлын тайланг  хэлэлцэх тухай

2. Багшид чөлөө олгох тухай

3.Багшийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай

4.Багшид бүтээлийн чөлөө олгох тухай

 Хурлын шийдвэр:

  1. Туршилтын 6 сарын хугацаа нь дуусаж, тайлангаа хэлэлцүүлсэн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн туслах ажилтан А.Цэнд-Аюуш, Компьютерийн лабораторийн лаборант Д.Отгонсүрэн нарыг жинхлүүлэн ажиллуулах асуудлыг шийдвэрлэв.
  2. Чөлөө авах талаар Ази судлалын тэнхимийн багш М.Чимэдцэеэд өөрийн хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Тэнхимдээ үргэлжлүүлэн ажиллах талаар Эдийн засгийн тэнхимийн багш С.Амартүвшин багшийн өөрийн хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Бүтээлийн чөлөө авах хүсэлтээ тэнхим, БУС-ын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж ирүүлсэн Газарзүйн тэнхимийн багш Д.Амартүвшинд бүтээлийн чөлөө олгохоор шийдвэрлэв.

ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал: 1. Тэнхимийн туслах ажилтан, лаборант нарын ажлын тайланг  хэлэлцэх тухай                                                             

  1. Гэрээт багшаар ажиллуулах тухай
  2. Цаг үеийн асуудлууд

           Хурлын шийдвэр:

  1. Туршилтын 6 сарын хугацаа нь дуусаж, тайлангаа хэлэлцүүлсэн Геологи, геофизикийн тэнхимийн туслах ажилтан Э.Болормаа, Химийн тэнхимийн лаборант Д.Номин-Эрдэнэ, Биологийн тэнхимийн лаборант Э.Эрдэнэцэцэг нарыг жинхлүүлэн ажиллуулах асуудлыг шийдвэрлэв.
  2. Тэнхимдээ үргэлжлүүлэн ажиллах талаар Ш.Батболдын өөрийн хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.

ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

1.  Шинээр багш авах тухай

2. Тэнхимийн туслах ажилтны сонгон шалгаруулалт  зарлуулах тухай

Хурлын шийдвэр:

  1. Шинээр багш авах сонгон шалгаруулалтанд тэнцсэн Ш.Туяаг Утга зохиол, урлаг судлалын тэнхимд багшаар, Н.Алтантөгсийг Түүхийн тэнхимд ахлах багшаар, Э.Алтанболдыг Газарзүйн тэнхимд багшаар, Ж.Ганбаатарыг Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимд багшаар туршилтын 6 сарын хугацаагаар ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Тус сургуулийн Антропологи, археологи, Газарзүйн тэнхимийн саналыг үндэслэн тэнхимийн туслах ажилтны сонгон шалгаруулалт зарлуулах асуудлыг шийдвэрлэв.

ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

1.  Тэнхимийн эрхлэгчээр үргэлжлүүлэн ажиллуулах тухай

2. Багшийн чөлөөг сунгах тухай

3. Багш, ажилтанд чөлөө олгох тухай

4. Гэрээт багшаар ажиллуулах тухай

5. Цаг үеийн асуудлууд

       Хурлын шийдвэр:

  1. Чөлөөний хугацаа нь дууссан тул Ж.Даваасамбууг Физикийн тэнхимийн эрхлэгчээр үргэлжлүүлэн ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Өмнө авсан чөлөөгөө сунгуулахаар Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Ж.Баярмаа, Гадаад хэлний төвийн багш Х.Нуржан нарын өөрийн хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Чөлөө авах талаар Газарзүйн тэнхимийн багш Б.Эрдэнэжаргал, Их Британи, Америк судлалын тэнхимийн туслах ажилтан Л.Сарантуяа нарын өөрийн хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Холбогдох салбар, тэнхимээс ирүүлсэн саналыг үндэслэн Ё.Алтанг Ази судлалын тэнхимд гэрээт багшаар ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

                                                                                                              ШУС-ИЙН ЗАХИРГАА

 

 

 

Холбоотой мэдээлэл