Докторантуудын анхааралд

                  “МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр” хөтөлбөрийн танилцуулга

МУИС-ийн захирлын санаачлагаар хэрэгжүүлэхээр төлөлвлөж буй Speaker Series хөтөлбөрт Бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн багш нар болон докторантууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
            Хөтөлбөрийн зорилго:
Сүүлийн 5-6 жилд өндөр хөгжилтэй орнуудад докторын зэрэг хамгаалсан МУИС-ийн шилдэг залуу эрдэмтдийн диссертацийн ажлын чиглэл, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл солилцох, багш нар хамтран салбар дундын судалгааг хөгжүүлэх, одоо суралцаж буй докторант оюутнуудад сүүлийн үеийн судалгааны арга зүйн талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор 2015 оны 4 дүгээр сараас эхлэн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хөтөлбөр хэрэгжих хэлбэр:
      2015 оны 4 дүгээр сарын байдлаар сүүлийн 5-7 жилд өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиудад докторын зэрэг хамгаалсан 63 эрдэмтэд МУИС-д багшилж байна.
      Залуу эрдэмтэд долоо хоног бүрийн Пүрэв гаригт 17.00 цагаас МУИС-ийн 1 дүгээр байрны 320 тоот өрөөнд 30-40 минутын хугацаанд өөрсдийн хамгаалсан диссертацийн судалгааны сэдэв, ашигласан аргууд, хүрсэн үр дүнгийн талаар танилцуулж, асуултанд хариулах болно.
Эхний танилцуулга хөтөлбөр 2015-04-26-ны өдрийн Пүрэв гараг 17.00 цагт 1-р байрны 320 тоотод болох тул та бүхэн хүрэлцэн ирнэ үү?
Докторант оюутнууд идэвхитэй оролцуулна уу.
 
“СНА-ны Авай цахим сургалтын төв эдгээр цуврал хэлэцүүлгийг дүрсжүүлж, цахим хичээлийн санг баяжуулах, МУИС-ийн цахим хуудсанд болон You Tube- NUM Speaker Series бий болгож, байршуулна”
 
                                                                                          ТДС

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.