ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:         1. Лаборантын ажлын тайлан хэлэлцэх тухай

  1.   Лаборант ажиллуулах тухай                     
  2. Багшийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай   
  3. Шагналд тодорхойлох тухай

Хурлын шийдвэр:

  1. Туршилтын 3 сарын хугацаа нь дуусаж, материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлсэн Физикийн тэнхимийн механик молекулын физикийн лабораторийн лаборант Э.Номин-Эрдэнийг 2019 оны 01 дүгээр 02-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Физикийн тэнхимийн саналаар Т.Төртогтохыг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс лаборантаар ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн багш С.Батхишигийн тэнхимдээ үргэлжлүүлэн ажиллах өөрийн хүсэлт болон тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Физикийн тэнхимээс ирүүлсэн саналыг үндэслэн Белоруссын Их сургуулийн багш, профессор Э.М.Шпилевскийг “Найрамдал” медиалаар шагнуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

 

Холбоотой мэдээлэл