ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал: 1. Багшийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай

2.  Багшид чөлөө олгох тухай

3.  Захиргааны туслах ажиллуулах тухай

 4.  Зочин багш нарыг шагналд тодорхойлох тухай

   5. Багшийг ахлах багшийн зэрэглэлд ажиллуулах тухай

6. Цаг үеийн асуудлууд

Хурлын шийдвэр:

  1. Гадаад хэлний төвийн ахлах багш Д.Мөнхцэцэгийн тэнхимдээ үргэлжлүүлэн ажиллах өөрийн хүсэлт болон төвийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Чөлөө авах талаар Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Б.Наранчимэгийн хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. “Ажил мэргэжил судлал” мэргэжлийн магистрын хөтөлбөрийн зочин багш нарыг БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр шагнуулах, тус хөтөлбөрт захиргааны туслах, Газарзүйн тэнхимийн лабораторид сургалтын туслах ажиллуулах саналыг  хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Эдийн засгийн тэнхимийн профессор Х.Цэвэлмаа, Б.Эрдэнэбат нарын тэнхимдээ үргэлжлүүлэн ажиллах өөрийн хүсэлт болон тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  5. Ахлах багшийн зэрэглэлд дэвшин ажиллах өөрийн хүсэлт, Биологи, Монгол хэл, хэлшинжлэл, Газарзүйн тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.

Холбоотой мэдээлэл