ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:1. Шинэ багш авах тухай

                       2. Багшийг ахлах багшийн зэрэглэлд ажиллуулах тухай

                       3. Багшийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай

                       4. Зөвлөх профессороор ажиллуулах тухай

Хурлын шийдвэр:

  1. Шинээр багш авах сонгон шалгаруулалтаар Б.Эрдэнэдалайг Улс төр судлалын тэнхимд ахлах багшаар, Д.Энхтуулыг Европ судлалын тэнхимд дадлагажигч багшаар, Б.Баярмааг Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд дадлагажигч багшаар, Ж.Бодьбаатарыг Утга зохиол, урлаг судлалын тэнхимд дадлагажигч багшаар туршилтын 6 сарын хугацаагаар ажиллуулах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Ахлах багш зэрэглэл, зөвлөх профессороор ажиллах өөрийн хүсэлт болон Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, Улс төр судлалын тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Газарзүйн тэнхимийн багш Г.Бямбахүүгийн  тэнхимдээ үргэлжлүүлэн ажиллах өөрийн хүсэлт болон тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.

Холбоотой мэдээлэл