ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:       1. Багшийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай

  1. Багшийг гэрээт профессороор ажиллуулах тухай
  2.   Багшийг ахлах багшийн зэрэглэлд ажиллуулах тухай
  3.   Багшид чөлөө олгох тухай
  4.   Урилгаар багш авч ажиллуулах тухай
  5.   Ахмад багшид мөнгөн тусламж олгох тухай

Хурлын шийдвэр:

  1. Газарзүйн тэнхимийн багш О.Мэндбаяр, Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн дэд профессор Ш.Эрдэнэчимэг нарын тэнхимдээ үргэлжлүүлэн ажиллах өөрийн хүсэлт болон тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Газарзүйн тэнхимээс профессор Р.Ринчинбазарыг гэрээт профессороор ажиллуулахаар ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш С.Нандинцэцэгийн ахлах багшийн зэрэглэлд ажиллах өөрийн  хүсэлт болон тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Чөлөө авах талаар Антропологи, археологийн тэнхимийн багш Д.Долгорсүрэн, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор Д.Батжаргалд нарын ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.
  5. Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн саналаар доктор Х.Саранчимэгийг ахлах багшаар ажиллуулах хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.
  6. Математикийн тэнхимийн ахмад багш М.Дэнсмаад холбогдох журмын дагуу мөнгөн тусламж  олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Холбоотой мэдээлэл