ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал: 1. Багшид цалингүй чөлөө олгох тухай

  1.    Зөвлөх болон гэрээт багшаар ажиллуулах тухай
  2.   Цагийн багшаар ажиллуулах тухай
  3.  Судалгааны туслах ажиллуулах тухай
  4.  Нягтлан бодогч Д.Мөнхтуяагийн ажлын тайланг хэлэлцэх тухай

Хурлын шийдвэр:

  1. Чөлөө авах талаар Их Британи, Америк судлалын тэнхимийн багш А.Өлзийнарангийн хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Холбогдох салбар, тэнхимээс ирүүлсэн саналыг үндэслэн Философи, шашин судлалын тэнхимээс Б.Гантөмөр зөвлөх дэд профессор, С.Цэдэндамба, Ш.Ганхуяг, Ази судлалын тэнхимээс Ё.Алтан /гэрээт багш/ нарыг гэрээт дэд профессороор ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. 2018-2019 оны хичээлийн жилийн 2-р улиралд бакалавр, магистр, докторын сургалтад цагаар хичээл заах багшийн мэдээллийг Байгаль, Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны салбарын холбогдох тэнхимүүдээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Нийгэм, хүмүүнлэгийн судалгааны дундын лабораторид судалгааны туслах ажиллуулах саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  5. Туршилтын 3 сарын хугацаа нь дуусаж, материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлсэн нягтлан бодогч Д.Мөнхтуяаг жинхлүүлэн ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Холбоотой мэдээлэл