ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хурлын товч мэдээлэл

ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн  хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:  1.Багшийн тайланг хэлэлцэх тухай

                       2.Тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, шинээр томилох тухай                                                            

  1.     Багшид чөлөө олгох тухай
  2.       Ажилтны чөлөөний хугацааг сунгах тухай

Хурлын шийдвэр:

  1. МУИС-д Профессор, багш ажиллуулах журам”-ын холбогдох заалтуудын дагуу материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш Д.Түмэнжаргалыг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн эрхлэгчээс чөлөөлөгдөх өөрийн хүсэлт болон тэнхимийн эрхлэгчийг томилуулах тэнхимээс ирүүлсэн саналыг МУИС-ийн захиралд уламжлахаар хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Чөлөө авах, сунгуулах талаар Түүхийн тэнхимийн дэд профессор Э.Жигмэддорж, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор Б.Хишигсүх, Физикийн тэнхимийн техникч Н.Энхжаргал нарын хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

Холбоотой мэдээлэл