ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал: 1. Нийгмийн судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагааг сэргээх тухай                                                

  1. Лазерын судалгааны лабораторийн харьяалал өөрчлөх тухай
  2. Багш нарт цагийн хөлс олгох тухай
  3. Философи, шашин судлалын тэнхимийн туслах ажилтны түр орон тоонд  сонгон шалгаруулалт зарлуулах тухай            
  1. Багшид чөлөө олгох тухай

       Хурлын шийдвэр:

  1. Нийгмийн судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагааг сэргээх тухай асуудлыг хэлэлцээд МУИС-ийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
  2. Физикийн тэнхимээс ирүүлсэн хүсэлт Лазерын судалгааны лабораторийг ШУС-ийн харьяалалтай Лазерын судалгааны төв болгон өөрчлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Чөлөө авах талаар Ази судлалын тэнхимийн профессор Ц.Баттулгын ирүүлсэн хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Ч.Зээнямбуу, Б.Баярмаа нарт цагийн хөлсийг холбогдох журмын дагуу бодож олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  5. Философи, шашин судлалын тэнхимийн туслах ажилтны түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Холбоотой мэдээлэл