ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал: 1. Багшийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай 

2. Багшид чөлөө олгох тухай

Хурлын шийдвэр:

  1. Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургуульд зочин багшаар 3 жилийн хугацаатай ажиллаад ирсэн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор Г.Галбаярын тэнхимдээ үргэлжлүүлэн ажиллах өөрийн хүсэлт болон тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.

  2. БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр докторантурт суралцахаар явах болсон Физикийн тэнхимийн багш М.Батпүрэв, Химийн тэнхимийн ахлах багш Б.Сүхбаатар нарын чөлөө авах талаар ирүүлсэн хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.

Холбоотой мэдээлэл