ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын товч мэдээлэл

 Хэлэлцсэн асуудал:

1. Багш, лаборант нарын ажлын тайланг хэлэлцэх тухай

2. Багшид чөлөө олгох  тухай

3.МУИС-ийн “Шилдэг түнш-2018” шалгаруулалтад нэр дэвшүүлэх тухай хүсэлт

Хурлын шийдвэр:

  1. Туршилтын хугацаанд хийсэн ажлын тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн Биологийн тэнхимийн дадлагажигч багш П.Мөнх-Эрдэнэ, Экологийн хөтөлбөрийн лаборант Н.Ариунтуяа, Биотехнологи хөтөлбөрийн лаборант Б.Солонго нарыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Чөлөө авах талаар Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор Д.Бүрнээ, Их Британи, Америк судлалын тэнхимийн ахлах багш Ц.Отгонсүрэн  нарын хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Их Британи, Америк судлалын тэнхимээс МУИС-ийн “Шилдэг түнш-2018” шалгаруулалтад АНУ-ын Баруун-Өмнөд Миннесотагийн их сургуулийн профессор Дэвид Пикаскигийн нэрийг дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

 

Холбоотой мэдээлэл