ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал: 1. Багш, ажилтныг ажлаас чөлөөлөх тухай

2. Багш, ажилтанд  чөлөө олгох тухай

3.Багшийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай

4.Тэнхимийн туслах ажилтнаар ажиллуулах тухай

5.Туслах ажилтны сонгон шалгаруулалт зарлуулах тухай

6.Тэнхимийн эрхлэгчийн үүрэг ажлаас чөлөөлөх, шинээр томилох тухай

7. Цаг үеийн асуудлууд     

Хурлын шийдвэр 

  1. Өөрийнх нь хүсэлтээр Биологийн тэнхимийн лаборант Х.Али, Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Г.Хонгорзул нарыг  2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс ажлаас бүрмөсөн чөлөөлөх асуудлыг  хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Чөлөө авах талаар Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Ш.Эрдэнэчимэг, Эдийн засгийн тэнхимийн багш Б.Мөнхжаргал, Эдийн засгийн тэнхимийн багш Б.Оюун-Эрдэнэ, Газарзүйн тэнхимийн багш Ц.Цэндсүрэн, Физикийн тэнхимийн дэд профессор П.Мөнхбаатар, Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Бүжинлхам, Ази судлалын тэнхимийн багш Б.Нэргүйжаргал, Ази судлалын тэнхимийн ахлах багш Г.Эрдэнэчимэг, ХУС-ын бичиг хэргийн ажилтан Т.Одонтунгалаг, Социологи, нийгмийн ажлын тэнхимийн туслах ажилтан Т.Лхамсүрэн нарын хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Тэнхимдээ үргэлжлүүлэн ажиллах Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор Д.Батжаргал, Ази судлалын тэнхимийн дэд профессор Б.Гэрэлт-Ирээдүй,  Эдийн засгийн тэнхимийн багш С.Баттулга нарын өөрийн хүсэлт болон тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчээс чөлөөлөгдөх өөрийн хүсэлт болон тэнхимийн эрхлэгчийг томилуулах тэнхимээс ирүүлсэн саналыг МУИС-ийн захиралд уламжлахаар хэлэлцэн шийдвэрлэв.
  5. Философи, шашин судлалын тэнхимийн саналыг үндэслэн Э.Янжинлхамыг 2019.08.27-ны өдрөөс /түр/ ажиллуулахаар хэлэлцэн шийдвэрлэв.
  6. Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн саналыг үндэслэн тэнхимийн туслах ажилтны байранд сонгон шалгаруулалт зарлуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  7. Цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг танилцуулав.
  • ЗХНГ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу 2019-2020 оны хичээлийн жилийн 1-р улиралд захиргааны зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэх асуудлын саналыг авч хүргүүлэх,
  • Багш нарын баярын өдөр болох гэж байгаатай холбогдуулан багш, ажилтнуудыг шагнуулахаар холбогдох материалыг ЗХНГ-т хүргүүлэх

 

 

Холбоотой мэдээлэл