ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын товч мэдээлэл

    Хэлэлцсэн асуудал:     1. Тэнхимийн эрхлэгчээс чөлөөлөгдөх тухай хүсэлт

  1.       Дадлагажигч багшийн тайлан хэлэлцэх тухай
  2.       Лаборантыг ажлаас чөлөөлөх тухай
  3.       Мэргэжилтэн багш ажиллуулах тухай
  4.        Багшид цалингүй чөлөө олгох, сунгах тухай
  5.        Цаг үеийн асуудлууд

    Хурлын шийдвэр:

    1. Химийн тэнхим, Социологи-нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өөрийн хүсэлт болон тэнхимийн эрхлэгчийг томилуулах тэнхимээс ирүүлсэн саналыг МУИС-ийн захиралд уламжлахаар хэлэлцэн шийдвэрлэв.
    2. МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын холбогдох заалтын дагуу ажлын тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн Газарзүйн тэнхимийн дадлагажигч багш Д.Дорлигжавыг багшийн зэрэглэлд ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
    3. Өөрийнх нь хүсэлтээр Биологийн тэнхимийн лаборант Б.Солонгыг ажлаас бүрмөсөн чөлөөлөх асуудлыг  хэлэлцэн шийдвэрлэв.
    4. Европ судлалын тэнхимийн саналыг үндэслэн Себастиан Сотройг зочин багшаар ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
    5. Чөлөө авах талаар ирүүлсэн багш нарын хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
    6. Цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг танилцуулав.  
    • Сургалтын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт
    • Тоног төхөөрөмж, тавилгын хангалтын талаарх мэдээлэл
    • Засварын талаарх мэдээлэл
    • Төсвийн тодотголын талаарх мэдээлэл
    • Нэг жилийн нөхцөлтэй гэрээтэй албан тушаалын зэрэглэл дээр ажиллаж байгаа багш нарын ажилд дахин үнэлгээ хийж, зэрэглэлийг тогтоох
    • Ажлын төлөвлөгөө /9 сарын 18-нд танилцуулах/
    • Багш нарын баярын шагналд нэр дэвшүүлэх

     

Холбоотой мэдээлэл