МУИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилд Олон улсын хэмжээнд эрдэм судлалын ажил гүйцэтгэсэн “Шилдэг судлаачдыг алдаршуулах” номинацийн шалгаруулалтад бүтээлээ ирүүлэхийг урьж байна

МУИС нь судалгааны их сургууль болох стратегийн зорилгын хүрээнд их сургуулийн эрдэмтэн, судлаачдын Олон улсын хэмжээнд гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг үнэлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий арга хэмжээг Дэлхийн Шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан  2019 оны 11 дүгээр сард 7 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээний хүрээнд судлаачдын судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг доорх номинациар шалгаруулна. Үүнд:

  1. Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй SSCI, SCI, AHCI  индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд судалгааны ажлын үр дүнгээ хэвлүүлсэн эрдэмтэн судлаачдыг:
  • Нэгдүгээр зохиогч
  • Холбоо баригч зохиогч
  • Олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч
  • Хамтран зохиогч
  1. Олон улсад хэвлүүлсэн “Шилдэг нэг сэдэвт зохиол” тус тус шалгаруулна.

Иймээс эрдэмтэн судлаач Та бүхнийг 2018-2019 оны хичээлийн жилд Олон улсад хэвлүүлсэн нэг сэдэвт зохиолын бүтээлийн холбогдох эх материалыг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны дотор Эрдэм шинжилгээний хэлтэст ирүүлэхийг урьж байна.

Шалгаруулалтыг Захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг шалгаруулах ба  шалгарсан судлаачдыг цом, мөнгөн шагналаар урамшуулна.

Жич: Web of Science мэдээллийн санд 2018-2019 оны хичээлийн жилд хэвлүүлсэн өгүүллийг ажлын хэсгийн гишүүд системээс авч шүүлтийг хийх болно.

Утас:75754400-1140

И-мэйл: research@num.edu.mn

Д. Отгонсүрэн

ШУС-ийн агуулгыг өөрчлөх эрхтэй.

Холбоотой мэдээлэл