ЭЛСЭЛТ, ШИЛЖИЛ, ТӨГСӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ МЭДВЭЛ ЗОХИХ АСУУЛТУУД

[read more=”АСУУЛТ-1. Шилжих хүсэлтийг хэдийд гаргах вэ? харах” less=”Шилжих хүсэлтийг хэдийд гаргах вэ? хаах”]

Өвлийн улиралд 1-р сарын 10-наас 18-ны хооронд, Намрын улиралд 8-р сарын 10-наас 17-ны ны хооронд шилжих хүсэлтийн shiljilt.num.edu.mn гэсэн хаягаар хүлээн авна.

[/read]

[read more=”АСУУЛТ-2. Сургууль дотроо яаж шилждэг вэ? харах” less=”Сургууль дотроо яаж шилждэг вэ? хаах”]

Сургууль дотроо шилжихдээ МУИС-д элсэх болзол хангаж элссэн, 2 –с доошгүй улирал, 2,8 –с багаагүй гол дүнтэй, улиралд дунджаар 12-с багаагүй багц цаг цуглуулсан байх ёстой.

[/read]

[read more=”АСУУЛТ-3.Гадаад дотоодын сургуулиас МУИС-д  яаж шилжиж ирдэг вэ? харах” less=”Гадаад дотоодын сургуулиас МУИС-д  яаж шилжиж ирдэг вэ? хаах”]

Дэлхийн шилдэг их дээд сургуулийн жагсаалатанд МУИС-тай зэрэгцсэн эсвэл өмнө нь жагссан байх, багц цаг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байх, Дотоодын сургууль бол магадлан итгэмжлэгдсэн байх,2–с доошгүй улирал 3,2 –с багаагүй голч дүнтэй, улиралд дунджаар 12-с багагүй багц цаг цуглуулсан байх  

[/read]

[read more=”АСУУЛТ-4. Шилжин суралцахад багц цагийг яаж тооцдог вэ? харах” less=”Шилжин суралцахад багц цагийг яаж тооцдог вэ? хаах”]

Бакалаврын түвшинд 45 багц цагаас хэтрэхгүй, МУИС-ийн хөтөлбөр хооронд 75 хүртэл багц цаг, Магистрантын түвшинд дотоодын их дээд сургууль дотроо 6 багц цаг, гадаадын их дээд сургууль 9 багц цаг, Докторантын түвшинд дотоодын их дээд сургууль, дотроо 9 багц цаг, гадаадын их дээд сургууль 15 багц цаг тус тус шилжүүлж болно.

[/read]

[read more=”АСУУЛТ-5. Судалгааны магистрант, мэргэжлийн магистрантын ялгаа юу вэ? харах” less=”Судалгааны магистрант, мэргэжлийн магистрантын ялгаа юу вэ? хаах”]

Судалгааны магистрант нийт30 багц цагийг судлах ба дипломын ажил бичиж, ЭША  тооцуулна. Мэргэжлийн магистрант 32 багц цагийн хичээлийг танхимд судлаж төгсөнө.

[/read]

[read more=”АСУУЛТ-6. ШУС-ийн салбар хооронд элсэлтийн шалгалт өгөхөд ялгаатай хичээл байгаа юу? харах” less=”ШУС-ийн салбар хооронд элсэлтийн шалгалт өгөхөд ялгаатай хичээл байгаа юу? хаах”]

2015 оны 3-р сарын 11-ны өдрийн МУИС-н захирлын А/70-р тушаалийн 5.3-д заасны дагуу суурь болон дагалдах шалгалтын оноо тус бүрийн харьцаагаар босго оноог давсан тохиолдолд бүртгэж, жагсаалтын дарааллаар хяналтын тоонд багтааж авна. (Elselt.num.edu.mn  сайт-с журмыг харна уу. Журамд Салбар хоорондын элсэлтийн шалгалтын харьцааг  хүснэгтээр харуулсан байгааг анхааран харна уу)

[/read]

[read more=”АСУУЛТ-7. 120 багц цаг  биелүүлсэн тохиолдолд төгсөх хүсэлтээ явуулж болох уу? харах” less=”120 багц цаг  биелүүлсэн тохиолдолд төгсөх хүсэлтээ явуулж болох уу? хаах”]

120 багц цаг судалсан ч Заавал судлах ерөнхий суурь хичээл, мэргэжлийн суурь хичээл, мэргэшүүлэхийн заавал судлах хичээлүүд дутуу тохиолдолд төгсөхгүй. Заавал судлах хичээлүүдийг бүрэн судлаад 120 багц хүрсэн тохиолдолд Сургалтын албаны элсэлт, төгсөлт хариуцсан мэргэжилтэнтэй дүнгийн тулгалт хийж төгсөх асуудлаа шийдүүлнэ.

[/read]

[read more=”АСУУЛТ-8. Чөлөөт сонголтын 6 багц цагийг бүгдийг судлах шаардлагатай юу? харах” less=”Чөлөөт сонголтын 6 багц цагийг бүгдийг судлах шаардлагатай юу? хаах”]

Заавал судлах болон сонгон судлах хичээлүүд 120 багц хүрсэн тохиолдолд чөлөөт сонголтын хичээлийг заавал судлах албагүй.

[/read]

[read more=”АСУУЛТ-9. Ерөнхий суурийн (A2, A3) сонгон хичээлээс илүү багц цаг судалсан тул чөлөөт сонголт руу шилжүүлж болох уу? харах” less=”Ерөнхий суурийн (A2, A3) сонгон хичээлээс илүү багц цаг судалсан тул чөлөөт сонголт руу шилжүүлж  болох уу? хаах”]

Болно. Гэхдээ систем дээр тэр хичээлүүдийг чөлөөт сонголт руу шилжүүлэхгүй. Илүү гарсан хичээлүүдээ чөлөөт сонголтонд багтсан гэж үзнэ.

[/read]

[read more=”АСУУЛТ-10. Магистрант, докторант ямар тохиолдолд гэрчилгээ авах вэ? харах” less=”Магистрант, докторант ямар тохиолдолд гэрчилгээ авах вэ? хаах”]

Магистрант, доторантуудын сургалтын төлөвлөгөөний дагуу танхимд үзэх багц цагаа бүрэн судалсан тохиолдолд дараах бичиг баримт бүрдүүлж өгнө. Гэрчилгээ авахын хүссэн өргөдөл. (Утасны дугаараа бичнэ). Дүнгийн тодорхойлолт, Төлбөрийн өргүй гэсэн санхүүгийн тамгатай бичиг, Иргэний үнэмлэхний хуулбар

[/read]

[read more=”АСУУЛТ-11. Гэрчилгээ авахын давуу тал юу вэ? харах” less=”Гэрчилгээ авахын давуу тал юу вэ? хаах”]

Гэрчилгээ авсанаас хойш доктор 5 жил, магистр 3 жилд багтаж хамгаалах боломжтой ба хамгаалахаас бусад улирлын суурь хураамжнаас чөлөөлөгдөнө.

[/read]