ГАДААД ОЮУТАНТАЙ ХОЛБООТОЙ МЭДВЭЛ ЗОХИХ АСУУЛТУУД

 

[read more=”АСУУЛТ-1. Гадаад оюутан хэзээ бүртгүүлдэг вэ? харах” less=”Гадаад оюутан хэзээ бүртгүүлдэг вэ?  хаах”]

Элсэн суралцахад бүртгүүлэх хугацаа намрын улиралд 05.01-06.25, хаврын улирал нь 11.15-01.15 байдаг бөгөөд холбогдох материалуудыг бүрдүүлэн гадаад оюутан хариуцсан мэргэжилтэнд өгнө.

[/read]

[read more=”АСУУЛТ-2. Албан ёсны визний урилга хэрхэн яаж авах вэ?  харах” less=”Албан ёсны визний урилга хэрхэн яаж авах вэ?   хаах”]

Шаардагдах материалуудыг заасан хугацаанд бүрдүүлэн гадаад оюутан хариуцсан мэргэжилтэнд өгөх бөгөөд тухайн мэргэжилтэн зохих журмын дагуу БСШУЯ болон Иргэний харьяалал шилжилт, хөдөлгөөний ерөнхий газраас зөвшөөрлийг 21 хоногийн хугацаанд авч албан ёсны урилга буюу хариу гарна. Хариу гарсаны дараа Иргэний харьяалал шилжилт, хөдөлгөөний ерөнхий газар нь тухайн улс болон хот дахь Монголын элчин сайдын яам болон төлөөлөгчийн газар руу урилгыг факсаар явуулна.

[/read]

[read more=”АСУУЛТ-3. Сургалтын төлбөр болон бүртгэлийн хураамж хэд вэ? Хэрхэн яаж хаана төлдөг вэ?  харах” less=”Сургалтын төлбөр болон бүртгэлийн хураамж хэд вэ? Хэрхэн яаж хаана төлдөг вэ?  хаах”]

Сургалтын төлбөр нь суралцах хэлбэрээсээ хамааран өөр өөр байх бөгөөд бүртгэлийн хураамж нь 50 ам доллар байна. Сургалтын төлбөрийг бэлнээр төлөх бөгөөд төв хичээлийн I байрны 128 тоот болох кассанд тушаана.

[/read]

[read more=”АСУУЛТ-4. Дотуур байранд орж болох уу? Хэрхэн яаж орох вэ? Төлбөр нь хэд вэ? харах” less=”Дотуур байранд орж болох уу? Хэрхэн яаж орох вэ? Төлбөр нь хэд вэ?   хаах”]

Дотуур байранд орох эсэхийг анх бүртгүүлэхэд асуух бөгөөд орох хүсэлт гаргасан оюутнуудыг бүртгэнэ. Үүний дараа бүртгэлийн дундуур болон дууссаны дараа гадаад оюутны IV байрны менежерт нэрсийг хүргүүлнэ. Дотуур байрны төлбөр хагас жилийн 250 ам доллар /5 сар/, бүтэн жилийн 500 ам доллар /10 сар/ байх бөгөөд бэлнээр төлнө. Төлбөрийг хичээлийн I байрны 128 тоот болох кассанд тушаана.

[/read]

[read more=”АСУУЛТ-5. Оршин суух зөвшөөрөл шинээр авах болон сунгахад яах вэ? Хэдий хугацаанд үнэмлэх гарах вэ? Сунгалт хийхэд хэд хоногийн өмнө материалаа бүрдүүлж өгөх вэ? харах” less=”Оршин суух зөвшөөрөл шинээр авах болон сунгахад яах вэ? Хэдий хугацаанд үнэмлэх гарах вэ? Сунгалт хийхэд хэд хоногийн өмнө материалаа бүрдүүлж өгөх вэ? хаах”]

Холбогдох материалуудыг 21-28 хоногийн өмнө бүрдүүлэн гадаад оюутан хариуцсан мэргэжилтэнд өгнө. Тухайн мэргэжилтэн зохих журмын дагуу БСШУЯ болон Иргэний харьяалал шилжилт, хөдөлгөөний ерөнхий газраас зөвшөөрөл гаргуулан нийт 28 хоногийн хугацаанд шинээр оршин суух үнэмлэхийг авч өгнө. Сунгалтыг дээрхитэй ижил явуулна.

[/read]

[read more=”АСУУЛТ-6. Гарах-орох, гарах виз хэрхэн авах вэ? Хэзээ ирвэл болох, албан бичиг хэзээ гарах вэ? харах” less=”Гарах-орох, гарах виз хэрхэн авах вэ? Хэзээ ирвэл болох, албан бичиг хэзээ гарах вэ? хаах”]

Гарах-орох визийг 14 хоногийн өмнө, гарах визийг явахаасаа 10 хоногийн өмнө гадаад оюутан хариуцсан мэргэжилтэнд паспорттайгаа ирж мэдүүлэх бөгөөд албан бичиг яаралтай бол өдөртөө, бусад тохиолдолд 1-2 хоногийн дотор гарна.

[/read]

[read more=”АСУУЛТ-7. Магистр, докторт элсэхэд заавал бэлтгэл ангид /өөр мэргэжлээс өөр мэргэжилд элсэхэд/ суралцах ёстой юу? Суралцахгүй байж болох уу? харах” less=”Магистр, докторт элсэхэд заавал бэлтгэл ангид /өөр мэргэжлээс өөр мэргэжилд элсэхэд/ суралцах ёстой юу? Суралцахгүй байж болох уу? хаах”]

Өмнө эзэмшсэн бакалавр, магистрын мэргэжил нь өөр чиглэлтэй элсэлтийн шалгалтанд тэнцсэн иргэдийг нөхцөлтэй элсүүлнэ. Магистр, докторын журмын 3.7.2, 3.8.3-д заасан хөтөлбөрийг амжилттай дүүргэсний дараа үндсэн магистр, докторын хөтөлбөрт суралцуулна гэж заасан байдаг.

[/read]

[read more=”АСУУЛТ-8. Гадаад оюутан нэг улиралд 15 кр, хоёр улиралд 30 кр үзэх ёстой байдаг. Гэхдээ кредитээ илүү судалж болох уу? харах” less=”Гадаад оюутан нэг улиралд 15 кр, хоёр улиралд 30 кр үзэх ёстой байдаг. Гэхдээ кредитээ илүү судалж болох уу? хаах”]

Илүү үзэх кредитийн мөнгөө төлөөд судалж болно.

Бакалавр

1 кр – 90 ам доллар

Магистр

1 кр –175 ам доллар

Доктор

1 кр – 190 ам доллар

[/read]