МЭДВЭЛ ЗОХИХ АСУУЛТУУД

[read more=”АСУУЛТ-1. W үнэлгээг хэрхэн тавиулах вэ? харах” less=”W үнэлгээг хэрхэн тавиулах вэ? хаах”]

Хэрэв суралцагч хичээлийг цаашид судлах боломжгүй эсвэл хангалтгүй судалсан бол улирлын шалгалтаас 7 хоногийн өмнө өөрийн саналаар уг тэмдэглэгээг хийлгэнэ. Тэмдэглэгээг хийлгэхдээ тухайн хичээлийг зааж байгаа багшид хүсэлт гаргах бөгөөд багш SISI системд дүнг тавина. Суралцагч чөлөө авсан, хасагдсан, гарсан тохиолдолд дүгнэгдээгүй хичээлийн дүнг системээс тавина. Дараа нь тус хичээлийг шинээр үзүүлэх хичээлийн адил бүртгүүлж судална.

[/read]

[read more=”АСУУЛТ-2. R үнэлгээг хэзээ, яаж тавиулах вэ? харах” less=”R үнэлгээг хэзээ, яаж тавиулах вэ? хаах”]

Тухайн хичээлийг амжилттай судалсан ч тодорхой шаардлагаар дахин судлах хүсэлт гаргасан бол суралцагчийн өмнөх үнэлгээний үсгээр илтгэсэн дүнг R болгож, дахин судлах боломжоор хангана. Тухайн оюутан дахин судлах улиралдаа энэ үнэлгээг тавиулна. Өөрөөр хэлбэл, хэрвээ намрын улирлын хичээлд R тавиулсан бол, дараагийн намрын улиралд судална гэсэн үг.

[/read]

[read more=”АСУУЛТ-3. Үсгэн үнэлгээг тавиулахад голч оноонд нөлөөлөх үү? харах” less=”Үсгэн үнэлгээг тавиулахад голч оноонд нөлөөлөх үү? хаах”]

Үсгэн үнэлгээ нь голч оноонд нөлөөлөхгүй.

[/read]

[read more=”АСУУЛТ-4. Жилийн чөлөөг ямар тохиолдолд авах вэ? харах” less=”Жилийн чөлөөг ямар тохиолдолд авах вэ? хаах”]

Суралцагч хүндэтгэн үзэх шалтгаанаар 3 долоо хоногоос дээш хугацаанд хичээлд сууж чадахгүйд хүрвэл, улирлын чөлөө авах хүсэлтээ албан ёсоор бичгээр сургалтын албанд гаргана. Сургалтын алба сургалтын мэдээллийн системд суралцагчийн төлөвийг өөрчилж, сонгосон хичээлийг цуцална.

[/read]

[read more=”АСУУЛТ-5. Жилийн чөлөө авахад суурь хураамж 224 000 төгрөгийг заавал төлөх ёстой юу? харах” less=”Жилийн чөлөө авахад суурь хураамж 224 000 төгрөгийг заавал төлөх ёстой юу? хаах”]

Бакалаврын сургалтын журмын 4.11.1.4-т заасны дагуу улирлын чөлөө авах тохиолдолд тухайн улирлын суурь хураамжийг буцаан олгохгүй. Мөн 4.11.1.5-д заасны дагуу чөлөө авсан, идэвхгүй төлөвт байгаа оюутнууд улирал бүр суурь үйлчилгээний төлбөрийг төлнө.

[/read]

[read more=”АСУУЛТ-6. Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын бүх оюутнууд “Математик 1” хичээлийг заавал судлах ёстой юу? харах” less=”Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын бүх оюутнууд “Математик 1” хичээлийг заавал судлах ёстой юу? хаах”]

Заавал судлах хөтөлбөрт заагдсан тул заавал судлах ёстой.

[/read]

[read more=”АСУУЛТ-7. Эрүүл мэндийн даатгалаа хаана бөглүүлж, хэрхэн сунгуулах вэ? харах” less=”Эрүүл мэндийн даатгалаа хаана бөглүүлж, хэрхэн сунгуулах вэ? хаах”]

Сургуулиас оюутнуудын нэрсийг СБД-ийн нийгмийн даатгалын хэлтэст явуулна. Оюутнууд СБД-ийн НД-ын хэлтэст очиж ЭМД-аа бөглүүлнэ. ЭМД-ын дэвтрээ бөглүүлэхдээ оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолтыг авч очно.

[/read]

[read more=”АСУУЛТ-8. 120 кредитээс илүү судалсан багц цаг хасагдах уу? харах” less=”120 кредитээс илүү судалсан багц цаг хасагдах уу? хаах”]

Нэгэнт судалсан багц цаг хасагдахгүй. Илүү хичээл судалсан бол хичээлийн багц цаг, дүн диплом дээр тавигдана.

[/read]

[read more=”АСУУЛТ-9. Оюутны үнэмлэхээ гээсэн бол хаанаас дахин авах вэ? харах” less=”Оюутны үнэмлэхээ гээсэн бол хаанаас дахин авах вэ? хаах”]

Оюутны үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн бол зар мэдээ авах цэгт үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн тухай зарлуулж, хүчингүй болгуулна. Хүчингүй болгуулсан бичгээ МУИС-ийн I байрны 203 тоот “Оюутны бүртгэл хариуцсан” мэргэжилтэнд өгнө. Соронзон үнэмлэхийг шинээр авахдаа 5000 төгрөг Голомт банкны дансанд тушаана.

[/read]

[read more=”АСУУЛТ-10. Ерөнхий суурийн оюутан хэдэн багц цаг үзэж байж мэргэжил сонгох вэ? харах” less=”Ерөнхий суурийн оюутан хэдэн багц цаг үзэж байж мэргэжил сонгох вэ?  хаах”]

Ерөнхий суурь хөтөлбөрт суралцаж байгаа оюутан 24-с доошгүй багц цаг судалж байж, мэргэжил сонгох боломжтой болно.

[/read]

[read more=”АСУУЛТ-11. Ерөнхий суурийн 36 багц цагийг хэр хугацаанд багтаж судлах вэ? харах” less=”Ерөнхий суурийн 36 багц цагийг хэр хугацаанд багтаж судлах вэ? хаах”]

Ерөнхий суурийн 36 багц цагаас мэргэжил сонгохдоо 24-с доошгүй багц цагийг судалсан байна. Үлдсэн багц цагийг суралцах хугацаандаа багтаан судлана.

[/read]

[read more=”АСУУЛТ-12. Дүн оруулахад сонгосон хичээлийн нэр байхгүй, эсвэл өөр багш дээр нэр орсон байна? Түүнийг  яаж зохицуулах вэ? харах” less=”Дүн оруулахад сонгосон хичээлийн нэр байхгүй, эсвэл өөр багш дээр нэр орсон байна? Түүнийг  яаж зохицуулах вэ? хаах”]

Энэ нь сургалтын технологи хариуцсан мэргэжилтнүүдтэй холбоотой бөгөөд хичээлийн хуваарийг цуцалж, өөр багш руу шилжүүлсэн бол оюутанд заавал мэдэгдэх ёстой.

[/read]