Гадаад хэлний төв

Гадаад хэлний төвийн үүсэл, хөгжлийн түүх

Гадаад хэлний төв нь МУИС-ийн мэргэжлийн бус ангийн гадаад хэлний сургалтыг бакалавр, магистр, докторын түвшинд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр 2010 онд байгуулагдсан. Тус төвийн бүрэлдэхүүнд хуучнаар ГХСС-ийн Орос хэлний тэнхим (1942), ЭЗС-ийн Англи хэлний тэнхим (1993), ХС-ийн Англи хэлний тэнхим (1993), Магистр, докторын СА-ны дэргэдэх Гадаад хэлний сургалтын төв (2000), НШУС-ийн Гадаад хэлний тэнхим (2003), ХЗС-ийн Гадаад хэл орчуулгын тэнхим (2003), ОУХС-ийн Дипломат орчуулгын тэнхим (2004)-ийн орос, англи хэлний 60 гаруй  багш, 1 мэргэжилтэн багш, 4 туслах ажилтан  ажиллаж байлаа.

Тус төв нь гадаад хэлний шаталсан сургалтыг олон улсын жишигт нийцүүлсэн хөтөлбөр, орчин үеийн арга технологиор явуулж, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан англи хэлний мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготойгоор МУИС-ийн 5 бүрэлдэхүүн сургуулийн 7000 гаруй оюутанд мэргэжлийн болон ерөнхий англи хэлний сургалт явуулж байна. 2012-2013 оны хичээлийн жилээс МУИС-ийн Ерөнхий суурийн хөтөлбөрийн стандарт шаардлагад нийцүүлэн Академик англи хэлний хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, бакалаврын түвшинд хэрэгжүүлж байна.

Эрхэм зорилго

МУИС-ийн бакалавр, магистр, докторын сургалтын чанартай хөтөлбөрөөр мэдлэг, чадвар, дадал бүхий өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Бүтэц, бүрэлдэхүүн

Гадаад хэлний төв нь доктор, профессор багш 1, зөвлөх профессор 2, доктор, дэд профессор багш 6, доктор, ахлах багш 6, докторант багш 11, магистр багш 22, туслах ажилтан 2, нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.