Уран зохиол судлалын мэргэжилтнийг шаталсан сургалтын системээр бакалавр, магистр, докторын зэрэгтэй бэлтгэнэ. Бакалаврын сургалт 4 жил байна. Бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн нь манай орныболовсрол, шинжлэх ухааны салбар, тухайлбал, ЕБС-д уран зохиолын багш, заах аргазүйч, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагад утга зохиолын ажилтан зэрэг тодорхой чиглэлийн мэргэжилтнээр ажиллах бүрэн чадвартай байна. Мөн бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн нь 2-3 жил магистрантурт өдөр болон эчнээ хэлбэрээр үргэлжлүүлэн суралцаж хамгаалан, магистрын зэрэгтэй төгсөнө. Магистрын зэрэгтэй мэргэжилтэн тухайн мэргэжлийн бүхий л чиглэлээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, их дээд сургуульд багшлах эрх бүхий мэргэжлийн талаар нарийн мэргэшсэн практик дадлага эзэмшсэн байх болно. Магистрын зэрэгтэй мэргэжилтэн нь докторантурт элсэн орж, 3.5-4.5 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн суралцаж, докторын зэрэг хамгаална.
Бакалаврын хөтөлбөрүүдийг дор дарж үзнэ үү
Магистрын хөтөлбөрүүдийг дор дарж үзнэ үү
Докторын хөтөлбөрүүдийг дор дарж үзнэ үү