МУИС-ийн ШУС-ийн дэргэд Судалгааны ёс зүйг магадлах зөвлөл (Institutional Review Board) байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Судалгааны үйл явцын нэгэн чухал хэсэг бол судалгааны ёс зүйн магадлалын зөвшөөрөл авах байдаг. МУИС-ийн ШУС-ын дэргэд Судалгааны ёс зүйг магадлах зөвлөл (СЁЗМЗ) 2023 оны 1-р сараас байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр судалгааны ажлын материалыг хүлээн авч зөвшөөрөл олгоод байна. Тус зөвлөлд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн гурван салбарын 9 багш судлаачид гишүүнээр ажиллаж байна.
Зөвлөлийн дүрмээр МУИС-ийн болон бусад байгууллагын багш, эрдэмтэн судлаачид та бүхэн уг зөвлөлд чөлөөтэй хандаж болох бөгөөд өөрсдийн хүсэлтээ irb@num.edu.mn хаяг болон sas.num.edu.mn/irb хаягаар хандан зөвшөөрөл авах хүсэлтэй илгээж болно.
Зөвшөөрөл хүсэх хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлэн илгээнэ.
Үүнтэй холбоотой мэдээллийг Судалгааны ёс зүйг магадлах зөвлөлийн дарга Ч.Тамир (tamir@num.edu.mn), нарийн бичгийн дарга Д.Золжаргал (zoljargald@num.edu.mn) нараас авч болно.
