Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал

  1. Физикийн тэнхимийн лаборант Оргилсайханы Гэрэлмаа “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсын Хоккайдогийн ИС дээр зэргийн бус сургалтад 2024.09.02-2024.11.15 хооронд хамрагдаад ирсэн. Чөлөөний хугацаа дууссан тул 2024.11.15-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах тухай
  2. Түүхийн тэнхимийн зөвлөх профессор Жамсрангийн Урангуа нь Итали улсын Венец хотод болох Монгол судлалын олон улсын хурал, Япон улсын Токио хотод болох хуралд оролцох тул 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажлын 10 (арван) өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай
  3. ХУС-т үйлчлэгч ажилтай Сэрвэрээгийн Одгэрэл нь 2024.11.23-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, холбогдох тэтгэмжийг олгох тухай хүсэлт
  4. ХУС-т үйлчлэгч ажилтай Юу-Ванын Даваажав нь нь 2024.12.01-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, холбогдох тэтгэмжийг олгох тухай хүсэлт.

Хурлын шийдвэр:

  1. Физикийн тэнхимийн лаборант Оргилсайханы Гэрэлмааг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
  2. Түүхийн тэнхимийн зөвлөх профессор Жамсрангийн Урангуад 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажлын 10 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  3. Өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан үйлчилгээний ажилтан Сэрвэрээгийн Одгэрэлийг 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  4. Өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан үйлчилгээний ажилтан Юу-Ванныг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/-оор тус тус шийдвэрлэв.