ХУС-ын Эрдмийн зөвлөлийн хурлын мэдээ – Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭ

Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13:30 цагаас онлайнаар хуралдав.

Хурлаар хэлэлцсэн асуудал:

  1. УЗУСТ-ийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Хишигсүхийн сурах бичиг орчуулах зохиох төсөлд мэдүүлэх гэж буй “Кино судлал” /ARTS414/ болон “Театр судлал” /ARTS325/ хоёр хичээлд ашиглах “Тайз, дэлгэцийн урлагийн судлал” сурах бичгийн асуудал
  2. 2024-2025 оны хичээлийн жилийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурлын товыг тогтох тухай

Хурлын шийдвэр:

  1. Утга зохиол урлаг судлалын тэнхимийн Б.Хишигсүх докторын “Кино судлал”, “Театр судлал” хичээлүүд дээр ашиглах “Тайз дэлгэцийн урлагийн судлал” сурах бичиг зохиох төслийг дэмжив.
  2. Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурлыг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн пүрэв гараг, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн пүрэв гарагт тус тус хийхээр товлов.