Жендэр судлалын төв (ЖСТ) нь Монголын нийгэм дэх жендэрийн асуудалд шийдвэр гаргагчид, эрдэмтэн судлаачид, олон нийтийн анхаарлыг хандуулах, улмаар жендэр төвт сургалт, судалгааны ажлыг эрчимжүүлэх замаар Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын бүхий л хүрээнд жендэрийн тэгш байдлыг дэмжих зорилгоор Монгол Улсын Их Сургуулийг түшиглэн 2005 оны 5-р сард байгуулагдсан.
Жендэр судлалын төв нь Монголын нийгэм дэх жендэрийн асуудлаар суурь болон хавсрага судалгаа хийх, сургалт эрхлэх, жендэрийн мэдээллийн сан байгуулах болон бусад үйл ажиллагааг өргөжүүлж жендэрийн тэгш байдлыг дэмжих зорилготой.
Монгол эрэгтэйчүүдийн нийгэм–эдийн засаг, улс төр болон гэр бүлд эзэлж буй байр суурь, нийгэм сэтгэл зүйн онцлог, эрүүл мэнд, өсөлт хөгжилт, тэдэнд тулгарч буй асуудалд судлаачдын анхаарлыг хандуулах зорилгоор ”МОНГОЛ ЭР ХҮН” эрдэм шинжилгээний хурлыг 2005 оны 10 сарын 12-нд МУИС-ийн Дугуй танхимд зохион байгуулсан. 2013 оноос “Жендэр судлалын үндэс” Хичээлийн хөтөлбөр боловсруулж МУИС-ийн нийгмийн салбарын оюутнуудад хичээл заах бэлтгэл ажлыг хийж, 2018 оноос Жендэр судлал ерөнхий суурийн хичээлийг МУИС-д зааж эхэлсэн. Жендэр судлалын магистрын хөтөлбөрийг санаачлан БСШУС-ийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/248 дугаар тушаалаар Жендэр судлалын магистрын зэрэг олгох тусгай зөвшөөрлийг МУИС-д авсан юм. Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөрийг 2024 оноос Азийн сангийн тэтгэлэгтэйгээр хэрэгжүүлж эхлээд байна.
МУИС-н Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор
МУИС-ийн Жендэр судлалын төвийн захирал
МУИС-н Нийгмийн ухааны салбарын дэд захирал
МУИС-ийн Жендэр судлалын төвийн судлаач
МУИС-н Эдийн засгийн тэнхимийн профессор
МУИС-ийн Жендэр судлалын төвийн судлаач
МУИС-н Маркетинг, худалдааны тэнхимийн ахлах багш
МУИС-ийн Жендэр судлалын төвийн судлаач
МУИС-н Антропологи, археологийн тэнхимийн профессор
МУИС-ийн Жендэр судлалын төвийн судлаач
МУИС-н Улс төр судлалын тэнхимийн профессор
МУИС-ийн Жендэр судлалын төвийн судлаач
МУИС-н Улс төр судлалын тэнхимийн багш
МУИС-ийн Жендэр судлалын төвийн судлаач
МУИС-н Социологи, нийгмийн ажлын тэнхимийн дэд профессор
МУИС-ийн Жендэр судлалын төвийн судлаач
МУИС-н Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш
МУИС-ийн Жендэр судлалын төвийн судлаач
МУИС-н Сэтгэл судлалын тэнхимийн дэд профессор
МУИС-ийн Жендэр судлалын төвийн судлаач
МУИС-н Социологи, нийгмийн ажлын тэнхимийн дэд профессор
МУИС-ийн Жендэр судлалын төвийн судлаач
МУИС-н Гадаад хэлний сургалтын төвийн ахлах багш
МУИС-ийн Жендэр судлалын төвийн судлаач
МУИС-н Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн ахлах багш
МУИС-ийн Жендэр судлалын төвийн судлаач
МУИС-н Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш
МУИС-ийн Жендэр судлалын төвийн судлаач
МУИС-н Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш
МУИС-ийн Жендэр судлалын төвийн судлаач
Хаяг: 222 тоот, МУИС-н хичээлийн II байр, Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар
Утас: 7575 4400 – 2331
Цахим шуудан: tumengerel@num.edu.mn
All rights reserved © Center for Gender Studies NUM
Антропологич, түүхч
“XX зууны Монголын эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, түүний өөрчлөлт” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Сөүлийн их сургуулийн Жендэр судлалын төв, Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод азийн судалгааны төвд зочин судлаачаар ажилласан.
Нийгмийн ухааны салбарын дэд захирал
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Эдийн засгийн тэнхимийн профессор
Эдийн засагч
АНУ-ын Колумбийн их сургуулийн боловсролын эдийн засгийн чиглэлээр докторын зэрэгтэй. Их Британийн Манчестрийн их сургуульд эдийн засгийн ухааны магистр, Москвагийн улсын их сургуульд эдийн засгийн онолоор бакалавр болон магистрын зэрэг хамгаалсан.
Маркетинг, худалдааны тэнхимийн ахлах багш
Энэтхэг улсын HCU их сургуулийн улс төрийн магистрын зэрэг эзэмшсэн. Тайвань улсын NCKU их сургуульд олон улсын магистр, бүтээлч үйлдвэрлэлийн докторын зэрэг хамгаалсан. Соёлын сайдын бүтээлч үйлдвэрлэлийн зөвлөх, СЭЗДС-ийн компанийн засаглалын төвийн стратеги хариуцсан сургагч багш, зөвлөх, Монголын үндэсний маркетингийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.
Антропологи, археологийн тэнхимийн профессор
Хүн ам зүйч, эдийн засагч
Тайландын Махидоллын их сургуульд нийгмийн ухааны магистр, МУИС-д эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. БНСУ-ын Корей их сургуульд докторын дараах судалгаа хийсэн. Австрали, Их Британи, Франц, АНУ, Япон, БНЧУ, БНСУ, Бразил, Тайланд, БНХАУ, Малайз, Камбожи, Филлипин улсуудад мэргэжил дээшлүүлсэн.
Улс төр судлалын тэнхимийн профессор
Улс төр судлаач
Японы Кокушикан их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Ардчиллын институц, цахим засаглал, улс төрийн сэтгэл судлал, улс төр дэх жендэр улмаар зан үйлийн шинжлэх ухааны хүрээнд салбар дундын судалгаанууд хийдэг.
Улс төр судлалын тэнхимийн багш
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Социологи, нийгмийн ажлын тэнхимийн дэд профессор
Социологич-нийгэм судлалын багш
БНХАУ-ын Жилиний их сургуульд “Залуучуудын амьдралын хэв маяг” сэдвээр социологийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Сэтгэл судлалын тэнхимийн дэд профессор
БНХАУ-ын Шанхай хотын Дорнод Хятадын багшийн их сургуульд сэтгэл судлалын мэргэжлээр бакалавр, МУИС-д сэтгэл судлалын магистрын зэрэг эзэмшсэн. БНХАУ-ын Наньжингийн багшийн их сургуульд сэтгэл судлалын докторын зэрэг хамгаалсан.
ОХУ-ын Эрхүүгийн Техникийн Их Сургуулийн Дорно дахины факультетад суралцаж, Ростовын Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан. ОХУ, Япон зэрэг орнуудад эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг 6 жил гүйцэтгэсэн бөгөөд түүний бүтээлүүд Монголд төдийгүй ОХУ, Австрали, Франц зэрэг орнуудын мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн. ЖҮХ-ны дэргэдэх Жендэрийн консорциумын гишүүн, БШУЯ-ны Жендэрийн ажлын хэсгийн гишүүнээр тогтвортой ажиллаж шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшний ажилд тогтмол оролцож байна.
Гадаад хэлний сургалтын төвийн ахлах багш
Англи хэлний багш, орчуулагч
БНСУ-ын Чунгнам Үндэсний их сургуульд хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалсан. БНСУ-ын КОИКА-ын төрийн албан хаагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрт суралцаж, жендэр ба хөгжил сэдвийн хүрээнд олон улс судлалын магистрын зэрэг хамгаалсан.
Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн ахлах багш
Сэтгүүлч
“Монголын сэтгүүл зүйн ёс зүй: зохицуулалт, төлөвшил, тулгамдсан асуудлууд” сэдвээр сэтгүүл зүйн докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг “Сэтгүүл зүй” сэтгүүлийн редактор, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүн. Цахим сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн боловсрол, дата сэтгүүл зүй, PR, сэтгүүл зүйн ёс зүйн чиглэлээр судалгаа хийдэг. АНУ, Австрали, ХБНГУ, Сингапур зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлсэн.
Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш
Эрх зүйч
Японы Нагояа Их Сургуульд хууль зүйн магистр, докторын зэрэг хамгаалсан. Жендэр судлал, феминист эрх зүй судлал болон арбитрын эрх зүйгээр мэргэшсэн. Нагояа Их Сургуулийн “Арбитрыг клончлолоос гаргах судалгааны төв”-д ахлах судлаачаар ажилладаг. Түүний бүтээлүүд Монголд төдийгүй Япон, Бельги, Сингапур зэрэг орнуудын мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн. Мөн М.Мөнхнаран докторын олон улсын арбитрын эрх зүйн талаарх англи хэл дээрх хоёр бүтээл ЮНСИТРАЛ-ын Номын Санд хадгалагдаж байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эрх зүйн орчин, жендэр ба хэвлэл мэдээлэл тэр дундаа жендэрийн мэдрэмжтэй нийтэлж, нэвтрүүлэх арга зүйн асуудлаар судалгаа хийдэг. Жендэр ба хэвлэл мэдээллийн чиглэлээр хэд хэдэн гарын авлага бэлтгэхэд оролцож, сургагч багшаар ажилласан.