Нэгжийн хамтын ажиллагааны талаарх мэдээлэл:

Хот бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн МУИС-ийн холбогдох нэгжийн багш судлаач нараас гадна  энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээ, судалгааны болон төрийн захиргааний байгууллагууд, төрийн бус мэргэжлийн байгууллагууд болон гадаадын их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажилладаг.

Үүнд  Эдийн засаг хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Газрын харилцаа Геодези зураг зүйн газар, Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төв, Нийслэлийн дагуул хот эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар, Шинжлэх Ухааны Академийн Газарзүй Геоэкологийн хүрээлэн, Монголын кадастрын холбоо зэрэг дотоодын байгууллагууд,

БНСУ-ын Пусаны үндэсний их сургууль, Экологийн үндэсний хүрээлэн, БНХАУ-ын Өвөр Монголын багшийн их сургууль, ОХУ-ын Байгалийн нөөцийн хүрээлэн, Японы Каназава Их сургуулийн Байгалийн ухаан технологийн төгсөлтийн дараах сургууль зэрэг гадаадын байгууллагууд орно.