Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэл:

Хот бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн нь эдийн засгийн газарзүй, хот бүс нутгийн газарзүй, орон зайн төлөвлөлт хөгжлийн чиглэлээр судалгааны төсөл, гэрээт ажлуудыг хэрэгжүүлдэг.  Хүрээлэнгийн  гүйцэтгэж судалгааны болон гэрээт захиалагт ажилуудад холбогдох мэргэжлийн чиглэлийн  ахисан түвшиний оюутнуудыг оролцуулах, тэдний судалгааны ажлыг удирдах,  хичээлийн хөтөлбөр боловсруулах, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлэх зэргээр МУИС-ийн ахисан  түвшиний сургалтанд оролцож дэмжлэг үзүүлдэг.

Өнөөгийн байдлаар тус хүрээлэн Шинжлэх ухаан технологийн сангийн судалгааны 1 төсөл, Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвтэй хамтран  судалгааны хамтарсан 1 төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд Таван богд группын хүсэлтээр ухаалаг газар тариалан хөгжүүлэх чиглэлээр томоохон судалгааны гэрээт ажлыг энэ онд багтаан хэрэгжүүлнэ. Манай хүрээлэнгийн эрдэм тэн судлаачид Монгол улсын хөгжлийн урт болон дунд хугацааны төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал боловсруулах ажлын хэсэгт оролцон ажиллаж байгаа бөгөөд цаашид Монгол улсын эдийн засгийн орон зайн зохион байгуулалт, хөгжлийн  чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж байна.