Түүхэн замнал
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 207 тоот тогтоолоор МУИС-ийн харьяа “Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн” байгуулагдах шийдвэр гарч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 8 /найм/ хүний орон тоотойгоор байгуулагдсан.
Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн нь Монгол улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, улс орны болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлага, хүрээлэн буй орчны асуудлыг олон улсын чиг хандлагатай уялдуулан нийгэм, эдийн засгийн газарзүй, хот бүс нутгийн газарзүй, орон зайн төлөвлөлтийн чиглэлээр даганасан судалгааны төсөл, гэрээт ажлуудыг хэрэгжүүлэх, түүнчлэн судалгаанд суурилсан их сургуулийг дэмжин хөгжүүлэх зорилтын хүрээнд өөрсдийн судалгааны ажил, төсөл хөтөлбөртөө оюутан, залуу судлаачдыг татан оролцуулах, судалгааны ажлыг удирдах, чиглүүлэх, модуль хөтөлбөр боловсруулах, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлэх зэргээр МУИС- ийн ахисан түвшиний сургалтанд оролцож дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Монгол улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах, эдийн засгийн бүсүүдийн тэргүүлэх болон дэд чиглэлийг хөгжүүлэх хүчин зүйлийн судалгаа, үйлдвэрлэл-үйлчилгээний хөгжлийн орон зайн зохион байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр судалгааны төсөл, хөтөлбөр удирдан ажиллаж байна.
