Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэл:
Хот бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн нь эдийн засгийн газарзүй, хот бүс нутгийн газарзүй, орон зайн төлөвлөлт хөгжлийн чиглэлээр судалгааны төсөл, гэрээт ажлуудыг хэрэгжүүлдэг. Хүрээлэнгийн гүйцэтгэж судалгааны болон гэрээт захиалагт ажилуудад холбогдох мэргэжлийн чиглэлийн ахисан түвшиний оюутнуудыг оролцуулах, тэдний судалгааны ажлыг удирдах, хичээлийн хөтөлбөр боловсруулах, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлэх зэргээр МУИС-ийн ахисан түвшиний сургалтанд оролцож дэмжлэг үзүүлдэг.
Өнөөгийн байдлаар тус хүрээлэн Шинжлэх ухаан технологийн сангийн судалгааны 1 төсөл, Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвтэй хамтран судалгааны хамтарсан 1 төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд Таван богд группын хүсэлтээр ухаалаг газар тариалан хөгжүүлэх чиглэлээр томоохон судалгааны гэрээт ажлыг энэ онд багтаан хэрэгжүүлнэ. Манай хүрээлэнгийн эрдэм тэн судлаачид Монгол улсын хөгжлийн урт болон дунд хугацааны төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал боловсруулах ажлын хэсэгт оролцон ажиллаж байгаа бөгөөд цаашид Монгол улсын эдийн засгийн орон зайн зохион байгуулалт, хөгжлийн чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж байна.
Нэгжийн хамтын ажиллагааны талаарх мэдээлэл:
Хот бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн МУИС-ийн холбогдох нэгжийн багш судлаач нараас гадна энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээ, судалгааны болон төрийн захиргааний байгууллагууд, төрийн бус мэргэжлийн байгууллагууд болон гадаадын их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажилладаг.
Үүнд Эдийн засаг хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Газрын харилцаа Геодези зураг зүйн газар, Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төв, Нийслэлийн дагуул хот эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар, Шинжлэх Ухааны Академийн Газарзүй Геоэкологийн хүрээлэн, Монголын кадастрын холбоо зэрэг дотоодын байгууллагууд,
БНСУ-ын Пусаны үндэсний их сургууль, Экологийн үндэсний хүрээлэн, БНХАУ-ын Өвөр Монголын багшийн их сургууль, ОХУ-ын Байгалийн нөөцийн хүрээлэн, Японы Каназава Их сургуулийн Байгалийн ухаан технологийн төгсөлтийн дараах сургууль зэрэг гадаадын байгууллагууд орно.
