Монголын эртний өв
2022 оны 10-р сард МУИС-ийн 80 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтран “Монголын эртний өв” 4 боть альбомыг монгол, англи, япон, хятад хэлээр хэвлүүллээ. Энэхүү альбомын тэргүүн боть нь “Монголын буган хөшөө” (ред. Ц.Төрбат), дэд боть нь “Монголын хүн чулуу” (ред. Ч.Амартүвшин), гутгаар боть нь “Монголын хадны зураг” (ред. Ж.Гантулга), дөтгөөр боть нь “Монголын эртний үсэг бичгийн дурсгал” (ред. Ц.Баттулга) болно.