Жаргалангийн бүтээлийн танилцуулга
2022 оны 12-р сард МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш, доктор Б.Жаргалангийн “Нүүдэлчид: археологи, нийгэм, аж ахуй” нэгэн сэдэвт бүтээл хэвлэгдэн гарлаа. Бүтээлийн редактороор тус тэнхимийн багш, дэд профессор, доктор Ч.Амартүвшин, АНУ-ын Ийелийн Их сургуулийн профессор У.Ханичёрч нар ажиллажээ. Энэхүү бүтээл нь МУИС-ийн Археологийн судалгааны төвөөс эрхлэн гаргаж байгаа нэгэн сэдэвт бүтээлийн "Central and Inner Asian Archaeology" цувралын эхний бүтээл болохын зэрэгцээ анх удаа антропологийн археологийн чиглэлийн судалгааг эх хэл дээр бичигдэж байгаагаараа онцлог юм.