Төв ба Дотоод Азийн археологи цуврал

Төв ба Дотоод Азийн археологи цуврал

2022 оноос МУИС-ийн Археологийн судалгааны төв ба Антропологи, археологийн тэнхимээс “Төв ба Дотоод Азийн археологи” нэгэн сэдэвт бүтээлийн цувралыг эрхлэн гаргаад байна. Энэхүү цувралд Монгол ба хил залгаа Төв, Дотоод Азийн бүс нутгийн археологийн судалгааны сэдэвтэй нэгэн сэдэвт бүтээлийг нийтэлж, эрдэм шинжилгээний ба сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилготой юм. Цувралын анхны дугаарт Б.Жаргалангийн “Нүүдэлчид: Археологи, нийгэм, аж ахуй” (УБ.,2022) нэгэн сэдэвт бүтээл хэвлэгдэн гарсан юм.