МУИС-ийн Археологийн судалгааны төвийн эрдэмтэн судлаачид маань 2022 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. Монголын археологичдын нэгдсэн “Монголын археологи-2022” тайлангийн хурлаас шалгаруулсан шилдэг бүтээлийн дээд шагнал мөнгөн цомыг Ц.Төрбат нарын эрдэмтдийн хамтын бүтээл “Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл” бүтээл шалгарч Монголын археологичдын холбооны Мөнгөн цомын эзэн болсон бол оны шилдэг 5 судалгаа шалгаруулснаас “Онгоны таван толгойн 2022 оны археологийн малтлага судалгааны үр дүн (Ц.Төрбат, Г.Энхбаяр, Б.Амгаланбаатар) 2-р байранд; “Археологи ба цаг уур”: Харгал нуурын ёроолын тунадасны судалгаа (Б.Жаргалан, У.Гарднер, Ж.Барна, С.Фауел) ба Монгол Алтайн хадны зургийн геоархеологийн судалгаа ба дижитал сэргээлт” төсөл (Ц.Төрбат, Б.Бадма-Оюу, Н.Баярхүү, Б.Батдалай, Б.Өмирбек, Б.Дашзэвэг, Б.Ундрал, М.Адилбек, Х.Эрбахыт) 5-р байранд орж нийт 72 судалгааны илтгэлээс шалгарлаа.