“Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” эрдэм шинжилгээний III хурал

“Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” эрдэм шинжилгээний III хурал
















2022 оны 9-р сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, МУИС-ийн Түүхийн тэнхим, Археологийн судалгааны төв, Буяны зан үйлийн холбоо хамтран “Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” эрдэм шинжилгээний III хурлын амжилттай зохион байгуулав. Хуралд тус судалгааны төвийн захирал, доктор, дэд профессор Ц.Төрбат “Хүннүгийн оршуулгын чиглэл: хувьсал дундах уламжлал”, Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор У.Эрдэнэбат “Дундад эртний монголчуудын хувцасны соёл ба оршуулгын зан үйл”, дэд профессор, доктор Ч.Амартүвшин “Монголчуудын элсний оршуулгын зан үйлийн тухайд”, эрдэм шинжилгээний ажилтан, магистр Б.Батдалай “Монголчуудын газар сонгох ёсны тухай” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн байна.