2022 оны хээрийн судалгааны тайлангаа хүлээлгэн өгөв.

2022 оны хээрийн судалгааны тайлангаа хүлээлгэн өгөв.
















Тус судалгааны төв Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 27.3 дахь заалт, Соёлын өвийн судалгаа хийх журмын 8.1 дэх заалтын дагуу Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Хэнтий аймгийн нутагт ажилласан БНФУ, ХБНГУ, АНУ, Англи, Монакогийн Вант улс, Израил, Япон улстай хамтарсан 11 төсөл, Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутагт ажилласан захиалгат болон зорилтот төслийн хээрийн шинжилгээний 4 тайлан нийт 15 эрдэм шинжилгээний тайлан Археологийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өглөө. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу ААН, байгууллага, хувь хүний захиалгаар 13 аймгийн 28 сумын нутагт нийт 22 удаагийн археологийн авран хамгаалах судалгаа хийсэн үр дүнгээ нэгтгэн хүргүүлэв.