МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал проф.Ц.Төрбат, Казахстан улсын А.Х.Маргуланы нэрэмжит Археологийн хүрээлэнгийн захирал проф.Акан Онгарули нар 2023 оны 3 сарын 13-ны өдөр Казахстан улсын Алма-Ата хотноо эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичиг нь Хүрлийн үеийн тал нутгийн соёл иргэншлийн түүх-соёлын явцыг хамтран судлах, Евразийн археологийн судалгааг хөгжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллахад чиглэгдэх бөгөөд санамж бичгийн хүрээнд соёлын өвийн хадгалалт хамгаалалт, эрдэм шинжилгээний туршлага солилцох зэрэг олон талын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.