Төв Европын их сургуулийн Профессор Йожеф Ласловский лекц уншив.

Төв Европын их сургуулийн Профессор Йожеф Ласловский лекц уншив.
















Австрийн Вена ба Унгарын Будапешт дахь Төв Европын их сургуулийн профессор, Соёлын өвийн судалгааны хөтөлбөрийн захирал, доктор Йожеф Ласловский МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхимийн оюутнууд болон МУИС-ийн Археологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтнуудад сонирхолтой лекц уншив. Лекцийн сэдэв: “New Archaeological Investigations on the Mid-Thirteenth-Century Mongol Invasion of Central Europe” (Төв Европт хийсэн 13-р зууны дунд үеийн монголчуудын довтолгооны археологийн шинэ судалгаа). Тус судлаач нь дундад зууны түүх ба археологи, соёлын өвийн судалгааны чиглэлээр мэргэшсэн бөгөөд олон улсад соёлын өвийн судалгааны чиглэлээр төсөл хэрэгжүүлж ирсэн туршлагатай судлаач юм. Тэрээр Монгол улсад “Хи-ланд” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг лекцийн төгсгөлд олон сонирхолтой асуулт гарсан юм.