Археологийн салбарын эрдэмтэн “Найрамдал” медалиар шагнуулав.

Археологийн салбарын эрдэмтэн “Найрамдал” медалиар шагнуулав.
















  • Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны  10-р сарын 13-ны өдөр МУИС-ийн Археологийн судалгааны төвийн тогтвортой хамтран ажиллагч бөгөөд Монакогийн Өвөг түүхийн антропологийн музейн судлаач, Франц улсын иргэн доктор Жером Магай (Jérôme Magail) Монгол улсын төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагнууллаа.
  • Тэрээр Монголын археологийн судалгаанд 2001 оноос хойш идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд 2006 оноос хойш Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Хойд Тамирын хөндийд хүрлийн үеийн судалгааны төслийг тасралтгүй удирдан ажиллаж байгаа юм. Хойд Тамирын хөндийд хийсэн түүний суурь судалгааны ажлын үр дүн саяхан ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн “Буган хөшөө ба холбоо бүхий хүрлийн үеийн дурсгалууд” өвийн бүрэлдэхүүнд багтсан дөрвөн дурсгалт газрын нэг болжээ.
  • Доктор Ж.Магай Монголын археологийн судалгааны хөгжилд сүүлийн 20 гаруй жил үлэмж хувь нэмэр оруулсны зэрэгцээ сүүлийн жилүүдэд Францын Сорбонны их сургууль болон МУИС-ийн археологийн хөтөлбөрийн магистр, докторын түвшний оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхэд идэвх санаачлагатай оролцож буй эрдэмтэн билээ.