
Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо
May 20, 2025
“MINING WEEK – БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ” арга хэмжээ амжилттай боллоо.
September 17, 2025
Зохиогч(чид): Ищук Л.В (эдийн засгийн ухааны доктор), Филиппова М.А., Тарасова М.Н., Тодошева С.Т., Третьякова О.Н., Тупикин В.В., Тюхтенева Р.Т., Шваков Е.Е (эдийн засгийн ухааны доктор), Шодоева Л.М (эдийн засгийн ухааны доктор)., Ялбачева Е.В.
Орос хэлнээс хөрвүүлсэн: Б.Дэмид (Ph.D, дэд проф)., М.Эрдэнэчимэг (Ph.D, дэд проф)
ОХУ-ын Алтайн Улсын Их Сургуулийн багш Ишук Л.В (эдийн засгийн ухааны доктор), Филиппова М.А, Тарасова М.Н, Тодошева С.Т, Третькова О.Н, Тупикин В.В, Тюхтенева Р.Т, Шваков Е.Е (эдийн засгийн ухааны доктор), Шодоева Л.М (эдийн засгийн ухааны доктор), Ялбачева Е.В нар бичиж, Л.М Шодоева, Е.Е Шваков нар ерөнхий редактораар ажиллаж, орос хэлээр хэвлүүлсэн бүтээл юм. Уг бүтээлийг МУИС-ийн Завхан сургуулийн багш М.Эрдэнэчимэг (Ph.D), Б.Дэмид (Ph.D) нар зохиогчоос зөвшөөрөл авч монгол хэлээр орчуулж, олны хүртээл болгосон.
Бүс нутгийн удирдлагын тогтолцооны нэгэн тэргүүлэх чиглэл бол стратегийн удирдлага юм. Бүс нутгийн хөгжлийн стратегийг боловсруулах зайлшгүй шаардлага нь нийт улс орны хөгжлийн урт хугацааны төлөвлөлтөд тухайн бүс нутгийн эзлэх байр суурийг тодорхойлохоос эхлэлтэй байдаг.
Энэхүү бүтээлдээ стратегийн удирдлага болон бүс нутгийн хөгжлийн стратегийг боловсруулах арга зүйн асуудлуудыг нэгэтгэн авч үзэж, энэ үндсэн дээр бүс нутгийн хөгжлийн стратегийг ОХУ-ын Алтайн БНУ-ын жишээн дээр боловсруулахыг зорьсон болно.
Уг бүтээлд дараах үндсэн зорилтуудыг шийдвэрлэхийг хичээв.
- Стратегийн удирдлагын мөн чанар, түүний бүс нутгийн стратеги хөгжилд хөгжилд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийг тодорхойлох;
- Стратегийн удирдлагын болон бүс нутгийн стратеги хөгжлийг боловсруулах арга зүйн үндсийг тодорхойлох;
- Бүс нутгийн стратегийн чухал ач холбогдол бүхий салбаруудын өрсөлдөх чадварын түвшинг үнэлэх арга зүйг боловсруулах;
- Хоцрогдсон бүс нутгийн хөгжлийн стратегийг боловсруулах, удирдлагын үйл ажиллагааны хэрэгжилтийн үндсэн онцлогийг тодорхойлох;
- Бүсчилсэн хөгжлийн стратегийг боловсруулах үндэс болсон бүс нутгийн нөөц чадавхийг үнэлэх үндсэн зарчим, аргуудыг тодорхойлох;
- Бүс нутгийн байгалийн нөөц, татвар-төсөв, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, инноваци, хөдөлмөрийн нөөцүүдийг үнэлдэг гол гол хандлагуудыг илрүүлэх;
- Бүсчилсэн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх үндэс болсон бүс нутгийн бизнесийн орчны мөн чанарыг тодорхойлох;
- Бүс нутгийн инновацийн болон мэдээллийн орчин, түүнчлэн хөрөнгө оруулалтын төлөв байдлын загварчлалыг боловсруулах;
- Бүс нутгийн стратегийн удирдлагын тогтолцоонд нийгмийн бодлогын эзлэх байр суурь, мөн чанарыг тодорхойлох зэргүүд болно.
Энэхүү бүтээл нь онолын болон практик хэсгүүдээс бүрдсэн.
Бүтээлийн онолын хэсэгт стратегийн удирдлагын үндсэн элементүүд, тухайлбал, стратегийн удирдлагын мөн чанар, бүсчилсэн хөгжлийн удирдлагын зарчмууд ба агуулгын онцлог, бүсчилсэн хөгжлийн хөгжлийн стратегийг боловсруулах аргачлал зэргийг тодорхойлж, бүс нутгийн стратегийн чухал ач холбогдол бүхий салбаруудын өрсөлдөх чадварын түвшинг үнэлэх, аргазүйн үндсүүдийг тогтоож, түүнчлэн хөгжил нь зогсонги байдалтай байгаа бүс нутгийн удирдлагын чиг үүргүүдийг хэрхэн зохион байгуулж, хэрэгжүүлэх арга зүйн онцлогуудыг авч үзэв.
Бүтээлийн практик хэсэгт бүс нутгийн бизнесийн орчны хөгжлийн загварыг гаргаж, бүсчилсэн хөгжлийн нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, Алтайн БНУ-ын хөгжлийн стратегийг тус бүсийн эдийн засгийн өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ, түүний эдийн засгийн хөгжлийн нөөц чадавхид хийсэн үнэлгээ зэрэгт үндэслэн боловсруулав.
Уг бүтээлд тусгагдсан стратегийн удирдлага, төлөвлөлтийн асуудлуудыг Алтайн БНУ-ын эрдэмтэд болон бодлого боловсруулж, шийдвэр гаргадаг удирдах түвшний хүмүүсийн бүс нутгийн хэтийн хөгжлийн талаар баримталж буй бодлого, чиг хандлага зэргийг өргөн хүрээнд судалсны үндсэн дээр боловсруулав. Түүнчлэн энэ бүтээлийн судалгааны нэмэлт мэдээллийн хүрээнд Алтайн БНУ-ын Их хурал (Эл Курултай), Засгийн газрын гишүүдийг оролцуулан тус улсын нийгэм, эдийн засгийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх зарим чиглэлийн талаар явуулсан шинжээчдийн санал асуулгуудын дүнг тусгасан болно.
Энэхүү “Бүс нутгийн хөгжлийн стратеги” онол, аргазүй, практик- нэг сэдэвт бүтээлийг Их, дээд сургуулиудын багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтнууд, бүс нутгийн төр, захиргааны байгууллагуудын эдийн засгийн хөгжлийн асуудал эрхаэлсэн ажилтан, албан хаагчдад зориулсан болно.
