
“MINING WEEK – БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ” арга хэмжээ амжилттай боллоо.
September 17, 2025БҮС НУТГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭС
March 18, 20262026 оны 03-р сарын 13-ны өдөр МУИС-ийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн нь Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнтэй хамтран Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэчлэлийг онол-арга зүйгээр хангах, бодлогын хэрэгжилтийг мэргэжлийн түвшинд чиглүүлэх зорилгоор “Бүс нутгийн төлөвлөлтийн онол, арга зүй” мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь агуулга, арга зүйн хувьд бүсчилсэн хөгжил, орон нутаг төлөвлөлтийн орчин үеийн онол, хандлагыг дэд бүтэц, үйлдвэрлэлийн нөөц болон орон зайн дүн шинжилгээний (GIS) практик хэрэглээтэй хослуулж, бүсүүдийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, үйлдвэрлэлийн кластер болон орон зайн оновчлолыг хэрхэн тооцоолж тусгах ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэв.
Сургалтын сэдэвчилсэн илтгэлүүд:
Бүс нутгийн шинжлэх ухааны онол, арга зүй ба хөгжлийн хандлага: Доктор (Sc.D), проф. Р.Ринчинбазар

Орон зайн төлөвлөлт ба Бүсчилсэн хөгжил: Доктор (Ph.D), проф. В.Батцэнгэл

GIS-ийн тулгуурлан бүс нутгийн орон зайн төлөвлөлтийг оновчлох арга зүй: Доктор (Ph.D), дэд проф. Б.Сайнбуян

Монгол улсын босоо тэнхлэгийн хөгжил ба бүс нутгийн хамтын ажиллагаа: Доктор (Ph.D) Ө.Амгалан

Орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийн арга зүй: Доктор (Ph.D), дэд проф. Ц.Базарханд

Бүсчилсэн хөгжил бол зөвхөн төлөвлөгөө биш хамтын ажиллагааны шинэ засаглал, урт хугацааны хөгжлийн бодлого юм. МУИС-ийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн нь цаашид бүс нутгийн шинжлэх ухааны түвшинд эдийн засгийн шинэ орон зайг бэхжүүлэх зорилгоор холбогдох сургалт, судалгааг бүх түвшинд өргөжүүлэн хамтран ажиллах зорилтыг дэвшүүлэн ажиллана.





