Захиргааны зөвлөлийн 2025 оны 11 дугаар сарын 19-ны өдрийн хурлын мэдээлэл
Хурал: 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 14.20 цагаас 439 тоотод эхлэв.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд НУС-д хос хөтөлбөрөөр суралцах хүсэлт гаргасан оюутны хүсэлт өгсөн суралцагчдын тухай
- 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд ХУС-т хос, хавсарга хөтөлбөрөөр суралцах хүсэлт өгсөн суралцагчдын тухай.
- Математикийн тэнхимийн дэд профессор Ц.Навчаа Солонгосын Математикийн нийгэмлэгийн олон улсын хуралд оролцох, мөн нүдний шинжилгээнд хамрагдах ажлаар БНСУ явсан тул 2025.11.13-2025.11.21-ыг дуустал ажлын 6 хоног цалинтай чөлөө хүсэх тухай.
- Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001, чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартуудын тухай мэдээлэл хүргэх.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
- МУИС-ийн Сургалтын үйл ажиллагааны журмын 4.2.14 дэх заалтын болзлыг хангаж байгаа НУС-12, ХУС-6 нэр бүхий суралцагчдыг МУИС-ийн ректорын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлаас хос хөтөлбөрт суралцуулах.
- МУИС-ийн “Сургалтын үйл ажиллагааны журам”-ын 4.2.14 дэх заалтын болзлыг хангаж байгаа ХУС-6 нэр бүхий суралцагчдыг 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлаас хавсарга хөтөлбөрт суралцуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/.
- Математикийн тэнхимийн дэд профессор Ц.Навчаа Солонгосын Математикийн нийгэмлэгийн олон улсын хуралд оролцох, мөн нүдний шинжилгээнд хамрагдах ажлаар БНСУ явсан тул 2025.11.13-2025.11.21-ыг дуустал ажлын 6 хоног цалинтай чөлөө олгохоор тогтов.
- Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001, чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартуудын тухай мэдээллийг тэнхимийн бүх багш нар, туслах ажилтнуудад дамжуулахыг тэнхимийн эрхлэгч нарт даалгав.