Захиралын мэндчилгээ

Профессор Б.Болд-Эрдэнэ Захирал
Манай хамт олон Хүмүүнлэг, Нийгэм, Байгалийн ухааны чиглэлүүдээр дээд боловсролтой мэргэжилтнийг олон арван жилийн туршид бэлтгэж ирсэн өмнөх үеийн туршлага, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд, үндэсний болон олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд, чадварлаг боловсон хүчнийхээ нөөц боломжид тулгуурлан гадаад болон дотооддоо манлайлагч, шинэчлэгч, харилцааны өндөр ёс зүйтэй, өрсөлдөх чадвар бүхий боловсон хүчинг бэлтгэн гаргахын төлөө чармайн ажиллаж байна.
Монголын улс эрчимтэй хөгжлийн гараан дээр ирээд буй түүхэн цаг үед бид суралцагчдадаа мэргэжлийн мэдлэг олгохоос илүүтэйгээр тэдэнд насан туршдаа хэрэглэж ашиглахуйц олон талын ур чадварыг бий болгож хөгжүүлэх, хичээл сургалтдаа өрсөлдөөн, оюутны чөлөөт сонголтыг өргөжүүлэх, үйл ажиллагаандаа хариуцлага, нээлттэй ил тод байдлыг нэвтрүүлэх, судалгааныхаа ажлын чанарыг өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг дэс дараатайгаар хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Энэ сургуулийг төгссөн төгсөгчид, бас элсэн суралцаж буй оюутнууд, цаашид элсэн суралцах хүсэлтэй хүүхэд залуучууд, бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгууллага, хувь хүмүүсийн өмнө манай үүд хаалга нээлттэй бөгөөд бид та бүхэнд олон улсад магадлан итгэмжлэгдсэн нэр хүндтэй сургалт, чанартай судалгаа, харилцан үр ашигтай бөгөөд эрх тэгш хамтын ажиллагааг санал болгож байна.
Эрдэм номыг эрхэмлэн дээдлэгч хүн бүрт манай сургуулийн хаалга үргэлж нээлттэй байх болно.
Эрдмийн их үйлс ашид арвижих болтугай.


