МУИС-ийн ШУС-ийн Хэлний туршилт судалгааны төв, “Индэр” Хүүхдийн хэл яриа, авиа заслын сургалтын төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2022 оны 03 сарын 10-ны өдөр МУИС-ийн ШУС-ийн Хэлний туршилт судалгааны төв, “Индэр” Хүүхдийн хэл яриа, авиа заслын сургалтын төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү Санамж бичгийн хүрээнд “Хүүхдийн хэл ярианы хоцрогдол засах” чиглэлээр орчин үеийн технологийн дэвшилд тулгуурлан заах арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, эрдэм шинжилгээний семинар хамтран зохион байгуулах, 6-12 насны хос хэлтэн, хэл ярианы ерөнхий хөгжил хоцрогдсон, хэлний чадвартай холбоотой сэтгэхүйн үйлийн хөгжил хоцрогдсон хүүхдүүдийн хоцрогдлыг засах чиглэлээр орчин үеийн техник технологид суурилсан судалгаа хийх, “Хүүхдийн хэл ярианы хоцрогдол засах гарын авлага” боловсруулж хэвлүүлэх гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөж байна.


