ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурал 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 14:30 цагаас МУИС-ийн 2-р байрны 439 тоот өрөөнд хуралдав.
Хурлаар багш нарын өмнө нь ЭЗ-өөр хэлэлцүүлж байгаагүй нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага, толь бичиг, сурвалж бичгийн орчуулгын бүтээлд дүгнэлт гаргах, 2024-2025 оны хичээлийн жилд Б цагт тооцуулах бүтээлийг хэлэлцэх, ШУС-ийн ХУС-ын Эрдмийн зөвлөлийн хурлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05/23 тоот, монографт баримтлах шалгуурын талаарх шийдвэрийг хэлэлцэх, ШУС-ийн ХУС-ын Эрдмийн зөвлөлийн ээлжит бус хурлын товыг гаргах зэрэг асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:
Нэг сэдэвт бүтээлийн талаар:
- С.Дулам (33.33 хх), Г.Нандинбилиг (33.33 хх) “Монгол аман зохиолын онол I боть Аман яруу найраг” (2007, 31.66 хх), “Монгол аман зохиолын онол II боть Хүүрнэн өгүүлэх аман зохиол, Жүжиг наадмын аман зохиол” (2020, 35 хх) 2 боть бүтээлийг нэг сэдэвт хамтын бүтээлд тооцох
- Ц.Дэлгэрэхцэцэг (10.5 хх), П.Энхжаргал (10.5 хх) “Японы боловсролын түүх” (2017, 21 хх) бүтээлийг нэг сэдэвт хамтын бүтээлд тооцох
- Г.Элдэв-Очир “Өнгө заасан үг хийгээд үндэсний соёлын утгазүй” (2011), хятад хэлээр хэвлүүлсэн (А5, 204 тал буюу 12.75 хх) бүтээлийг нэг зохиогчтой нэг сэдэвт бүтээлд тооцох.
- Г.Нарантунгалаг “XVII-XVIII зууны Монгол түүхэн сурвалжаар уламжилж ирсэн домгуудын харьцуулсан судалгаа” бүтээлийг “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам”-ын 2.1.17-д заасан хэвлэсэн байх шаардлагын дагуу хэвлэгдсэний дараа дахин хэлэлцэх
- Ц.Дэлгэрэхцэцэг “Япон хэлээр найруулан бичих чадварыг дээшлүүлэх онол арга зүйн асуудал /монгол оюутны жишээн дээр/” боловсрол судлалын докторын зэрэг горилсон зохиол (2008) диссертацийг нэг сэдэвт бүтээл болгон хэвлүүлсний дараа хэлэлцүүлэх
Сурах бичгийн талаар:
- Д.Майсүлд (3.7 хх), Т.Мөнхцэцэг (3.7 хх), Э.Батжаргал (3.7 хх), “Япон орон судлал”, (2016,11.2 хх) бүтээлийг Япон орон судлалын удиртгал хичээлд ашиглах сурах бичгээр тооцох
- Б.Хишигсүх нар, “Илтгэх урлагийн онол, арга зүй”, (нийт 21.6 хх, нэг зохиогчид 2.16 хх) бүтээлийг ерөнхий суурийн Илтгэх урлаг хичээлийн сурах бичгээр тооцох
- Ц.Отгонсүрэн, “Орчуулгад суралцах бичиг-1”, (2014, 14 хх), “Орчуулгад суралцах бичиг-2”, (2012, 16 хх) бүтээлийг Монгол англи орчуулга хичээлд ашиглах сурах бичгээр тооцох
- Д.Майсүлд “Нийгэм улс төрийн орчуулга”, (2017, 10 хх), Нийгэм улс төрийн орчуулга хичээлийн сурах бичгээр тооцох
- Ц.Дэлгэрэхцэцэг (7.4 хх), Г.Буяннэмэх (8.2 xx), Н.Мөнх (0.9 хх), Б.Даваасүрэн (11.5 хх) нарын орчуулсан А.Н.Щукин, “Гадаад хэлний сургалт Онол практик”, 2014 бүтээлийг сурах бичгийн орчуулгаар тооцох.
Гарын авлагын талаар:
- Н.Алтантөгс, “БНМАУ-ын хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд холбогдох архивын баримтын эмхэтгэл”, 2025, 39 хх, эмхэтгэсэн бүтээлийг “Монголын түүх” хичээлийн гарын авлагад тооцох
- Г.Нандинбилиг, “Эх зохиолыг задлан шинжилж, үнэлэх арга зүй”, УБ, 2018, 25.2 хх бүтээлийг гарын авлагад тооцох
- Ц.Дэлгэрэхцэцэг, С.Долгор, “Япон хэлний сорилго”, УБ, 2005, (нийт 5 хх, зохиогч тус бүр 2.5 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
- Ц.Дэлгэрэхцэцэг, “Япон хэлний хүндэтгэлийн үг”, УБ, 2006, 2.5 хх бүтээлийг гарын авлагад тооцох
- Т.Мөнхцэцэг, П.Энхжаргал, “Гадаад Хэл Соёлын Сургуулийн түүхийн товчоон”, УБ, 2010, (нийт 37.4 хх, тус бүр 18.7 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
- Т.Мөнхцэцэг, П.Энхжаргал, “Монгол дахь япон хэлний боловсрол ба япон судлал”, УБ, 2016, (нийт 20 хх, тус бүр 10 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
- Г.Нарантунгалаг, “Хариу шүүмж (маргааны өгүүлэл)”, УБ, 2021, 22.1 хх, эмхэтгэсэн бүтээлийг гарын авлагад тооцох
- Ч.Таамаа, Г.Элдэв-Очир, “Орчин цагийн хятад хэлний товч авиа зүй”, 2004, (нийт 5.5 хх, тус бүр 2.25 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
- Г.Элдэв-Очир, “Хэрэглээний хятад хэлзүй”, УБ, 2011, 9.3 хх бүтээлийг гарын авлагад тооцох
- Ц.Дэлгэрэхцэцэг, П.Энхжаргал, А.Дэлгэрмаа, “JF япон хэлний боловсролын стандарт”, 2010, (нийт 23.4 хх, тус бүр 7.8 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
- Б.Хишигсүх, “Хаан сургаал”, УБ, 2009, 15 хх, эмхэтгэсэн бүтээлийг гарын авлагад тооцох
- Б.Хишигсүх, “Хаан сургаал-2”, УБ, 2009, 19.75 хх, Эмхэтгэсэн бүтээлийг гарын авлагад тооцох
- Б.Хишигсүх, “Хаан сургаал-3”, УБ, 2011, 13 хх, эрдэм шинжилгээний хөрвүүлгийг гарын авлагад тооцох
- Б.Хишигсүх, “Хаан сургаал-4”, УБ, 2012, 6.25 хх, эрдэм шинжилгээний хөрвүүлгийг гарын авлагад тооцох
- Б.Хишигсүх, “Хаан сургаал-5”, УБ, 2016, 12 хх, эмхэтгэсэн бүтээлийг гарын авлагад тооцох
- Б.Хишигсүх, “Инжаннашийн оны бичиг”, УБ, 2009, 28 хх, эрдэм шилжилгээний хөрвүүлгийг гарын авлагад тооцох
- Э.Тогтуун, “Лидер эмэгтэйчүүл 4.0”, УБ, 2022, 14.5 хх бүтээлийг гарын авлагад тооцох
- Э.Тогтуун, “Асрахуйн ухааны үндэс”, УБ, 2020, 7.2 хх бүтээлийг гарын авлагад тооцох
- Б.Боргилмаа, Н.Бадрал, “Венийн конвенц”, УБ, 2014, (нийт 16.6 хх, тус бүр 8.3 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
- С.Туулын “Академик англи хэлний унших дадал” ахисан шат, дунд шат, “Академик англи хэл бичих дадал” дунд, ахисан хичээлд гарын авлагаар ашиглах “Сэлэнгэ охин” орчуулгын бүтээлийг “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам”-ын 2.1.16-д заасан хэвлэсэн байх шаардлагын дагуу хэвлэгдсэний дараа дахин хэлэлцэх
- Б.Түвшинтөгс, Г.Баттогтох, Г.Нарантунгалаг нарын Монголын эртний уран зохиол, Монголын уран зохиолын судлал шүүмжлэлийн түүхэн тойм хичээлийн гарын авлагад ашиглах “Түүхэн домог”, бүтээлийг “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам”-ын 2.1.16-д заасан хэвлэсэн байх шаардлагын дагуу хэвлэгдсэний дараа дахин хэлэлцэх
- Ш.Эгшиг, “Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн сорилго (MATTI)-ын аргачлал: Анхан ба дунд шат” бүтээлийг “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл шаардлагын дагуу хэвлэгдсэний дараа дахин хэлэлцэх
Толь бичиг, сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулгын талаар:
- Г.Элдэв-Очир, Г.Эрхэмбаяр, “Хятад-англи-монгол зурагт толь”, 2013, (нийт 24.88 хх, тус бүр 12.44 хх) бүтээлийг толь бичигт тооцох
- Б.Боргилмаа, “Монгол хэлний өвөрмөц хэлцийн толь бичиг”, 2013, 31.5 хх бүтээлийг толь бичигт тооцох
- Б.Боргилмаа, Г.Нямдэлгэр, “Япон ханз үсгийн зурагт бага толь”, 2011, (нийт 8.4 хх, тус бүр 4.2 хх) бүтээлийг толь бичигт тооцох
- Otgontuul, M,L,.Kaya, “Nisan udagan bitigi’”, Istanbul, 2024, (нийт 21,7 хх, тус бүр 10.85 хх) бүтээлийг сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулгад тооцох
- П.Энхжаргал, С.Долгор, “Монгол хэл соёлын дүйцэлгүй нэрийн япон тайлбар толь”, 2015, (нийт 18.4 хх, тус бүр 9.2 хх) бүтээлийг сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулгад тооцох
- В.Батмаа (1.13 хх), Ц.Оюунсүрэн (4.88 хх), Д.Энхжаргал (2.25 хх), П.Энхжаргал (1.13 хх) нарын оролцон орчуулсан “Дэлхийд тархсан Монгол газар нутгийн нэр”, 2016, (нийт 66 хх) бүтээлийг сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулгад тооцох
- Т.Отгонтуул, Э.Жаргалмаа “Богдын сургаалыг сэнхрүүлэн бадруулсан бичиг (ма: enduringge tacihiyan-be neileme badarambuha bidhe)” хэмээх манж сурвалжийн орчуулга, эх бичгийн судалгаа бүтээлийг “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам”-ын 2.1.16-д заасан хэвлэсэн байх шаардлагын дагуу хэвлэгдсэний дараа дахин хэлэлцэх
- “Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр”, 2016 бүтээлд Д.Энхжаргал багшийн гүйцэтгэсэн уйгуржин монгол бичгээс кирил бичигт хөрвүүлсэн нийт 2,625 хх хөрвүүлгийг ашиглах хичээлийг тодруулсны дараа дахин хэлэлцэх
- “Дэлхийд түгсэн Монголын Нууц Товчоо” бүтээлд ажилласан нийт 15 багшийн орчуулгын ажлыг багш нэг бүрээр орчуулсан хэвлэлийн хуудасны хэмжээг гаргасны дараа дүгнэлт гаргах
- П.Энхжаргал багшийн ирүүлсэн 2 толь бичгийг /Э.Равдан, Н.Одхүү, П.Энхжаргал, Дэлхийн өв – Бурхан халдуны бүс дэх газар нутгийн байршлын толь, УБ, 2023 он. болон Э.Равдан, П.Энхжаргал, Н.Одхүү,“Археологитой холбоотой газар нутгийн биетүүдийн байршлын толь”, УБ, 2022/ ШУС-ийн БУС-ын Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж дүгнэлт гаргуулах
Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа, хурлын товын талаар:
- ШУС-ийн ХУС-ын Эрдмийн зөвлөлийн ээлжит бус хурлыг 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14:30 цагаас хийхээр товлов.
- 2024 оны 04 сарын 26 өдөр батлагдсан “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэл тооцох журам” хэрэгжих болсонтой холбоотойгоор МУИС-ийн захирлын 2023 оны 09 сарын 28-ны өдрийн А/412 тоот тушаалаар батлагдсан “МУИС-д профессор багш ажиллуулах журам”-д оруулсан өөрчлөлт хүчингүй болсон тул уг журамд үндэслэн гаргасан ШУС-ийн ХУС-ын Эрдмийн зөвлөлийн хурлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05/23 тоот, монографт баримтлах шалгуурын талаарх шийдвэрийг цаашид баримтлахгүй байхаар шийдвэрлэв.