ХУС-ын Эрдмийн зөвлөлийн хурлын мэдээ – Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурал 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 14:30 цагаас МУИС-ийн 2-р байрны 439 тоот өрөөнд хуралдав.

Хурлаар МХХШТ-ийн профессор Д.Батхишиг, УЗУСТ-ийн дэд профессор С.Дашдэжид нарын байгуулж байгаа НУМ ЖИГҮР” ХХК-ийг МУИС-ийн дэргэдэх “Гараа”-ны компаниар бүртгүүлэх тухай асуудал болон багш нарын нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага, толь бичиг, сурвалж бичгийн орчуулгын бүтээлд дүгнэлт гаргах, 2024-2025 оны хичээлийн жилд Б цагт тооцуулах бүтээл зэрэг асуудлыг хэлэлцэв.

ШУС-ийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд тулгуурлан хэлэлцсэний дүнд, хуралд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дараах шийдвэрийг гаргав.

  1. Монограф буюу нэг зохиогчтой нэг сэдэвт бүтээлийн талаар:
    • Ц.Нямсүрэн “Монгол, Грек туульсын бүтцийг харьцуулан судалсан нь” (2017, 17,5 хх) бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцох
    • Д.Оюунгэрэл “Нишида Китарогийн философийн үзлээс” (2018, 12 хх) бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцох
    • Х.Сүглэгмаа “Монголын уран зохиол дахь “Үг” зохиолын төрөл зүйл” (2005, 16,3 хх) бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцох
    • Э.Тогтуун “Япон монголын үндэстний сэтгэлийг аман хүүрнэлээс харах нь” (2019, А5, 164 тал, 10,25 хх) бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцох боломжгүй

Нэг сэдэвт хамтын бүтээлийн талаар:

  • Г.Галбаяр (20,25 хх) нарын “Монголын орчин үеийн уран зохиолын онол шүүмжлэлийн түүхэн шинжилгээ” (2018, нийт 40,5 хх, 631 тал) бүтээлийг нэг сэдэвт хамтын бүтээлд тооцох
  • Ц.Гомбосүрэн, М.Отгонбаяр (0,37 хх), Б.Дагзмаа (5,75 хх), Б.Мөнхжавхлан (4,75 хх), С.Бүжинлхам (1,62 хх), Б.Дэлгэрмаа (0,75 хх) нар “1990-д оноос хойших Монголын философийн амьдрал: сэдэвчилсэн тоочилт, зэрэгцүүлэл ба харьцуулал” (2019, 65 хх) бүтээлийг нэг сэдэвт хамтын бүтээлд тооцох

Эмхэтгэсэн хамтын бүтээл (edited book)-ийн талаар:

  • Дархан хуурч Эрдэнэзүрхийн судлал, 2020, 25,5 хх, 401 тал, (М.Жавхлан А4 308-315 тал) бүтээлийг журмын заалтыг тодруулах ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа дахин хэлэлцэх
  • Эмхэтгэсэн Э.Пүрэвжав Монгол-Орос хэл шинжлэлийн түүвэр, (Ц.Батдорж, А5, 122-139 тал, Ж.Ганбаатар 405-415) бүтээлийг журмын заалтыг тодруулах ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа дахин хэлэлцэх
  • Эмхэтгэсэн Сарана Монгол хэл шинжлэлийн шинэ эрэлхийлэл (Ц.Батдорж, А5 324-341 тал) бүтээлийг журмын заалтыг тодруулах ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа дахин хэлэлцэх
  1. Сурах бичгийн талаар:
    • Ц.Гомбосүрэн, М.Отгонбаяр (2,56 xx) Б.Дагзмаа (1,75 xx) нар Философи эхлэн сурах бичиг (2000, 16,6 хх) бүтээлийг сурах бичигт тооцох
    • Ц.Гомбосүрэн, М.Отгонбаяр (1,5 xx), Б.Дагзмаа (1,5 xx) нар Филосифи сурах бичиг (2002, А5, 374 тал) бүтээлийг сурах бичигт тооцох
    • В.Батмаа Хятад хэлний нийгэм улс төрийн орчуулга (2018, 16 хх) бүтээлийг сурах бичигт тооцох
    • Г.Галбаяр Сэргэн мандалтын үеийн өрнө дахины уран зохиол (2020, 16,6 хх) бүтээлийг өмнө хэвлэгдсэн цуврал 2 бүтээлтэй нь нэгтгэн дахин хэлэлцэж дүгнэлт гаргах

Сурах бичгийн орчуулгын талаар:

  • Г.Бат-Учрал (3,08 хх), Д.Сайнбилэгт (5,83 хх), Н.Оюунзаяа (9,41 хх), М.Чаминнцэцэг (3,75 хх), Ц.Энхмаа (7,41 хх) Дуглас Браун Хэл сурах, сургах зарчим (2016, 41,33 хх) бүтээлийг сурах бичгийн орчуулгад тооцох
  • Т.Чахар (9,2 хх), Л.Солонго (9,2 хх), Д.Туяацэцэг (9,2 хх) Хэрэглээний хятад хэлний хичээл-1 (2006, 27.6 хх) бүтээлийг сурах бичгийн орчуулгад тооцох
  • Т.Чахар (8,8 хх), Л.Солонго (8,8 хх), Д.Туяацэцэг (8,8 хх) Хэрэглээний хятад хэлний хичээл-2 (2007, 26,5 хх) бүтээлийг сурах бичгийн орчуулгад тооцох

 

  1. Гарын авлагын талаар:
    • Д.Бадмаанямбуу (7 хх), В.Батмаа (7 хх), Л.Солонго (7 хх), Хятад судлалын салбар-Нэгэн жаран (2017, 21 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Б.Пүрэвсүрэн (17,6 хх), Б.Нямдорж Испани өгүүллэг, тууж, (2019, 29,18 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Б.Пүрэвсүрэн (4,65 хх), Б.Нямдорж Тамын тойрог (2014, 10,25 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Б.Пүрэвсүрэн Дууч хөвгүүд, Монсудар хэвлэлийн газар (2018, A5, 158 тал, 10,23 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Б.Пүрэвсүрэн Салхины цуурай, Перу, Лима хот, (2017, A5, 51 тал, 3,18 xx) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Б.Пүрэвсүрэн Еterna estepa (2017, А5, 41 тал, 2,25 xx) бүтээлийг гарын авлагад тооцох
    • М.Отгонбаяр (2,02 xx), Б.Дагзмаа (2,02 xx) бусад 3 зохиогч, Философи гарын авлага, (2007, 10,1 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Б.Түвшинтөгс 8,6 хх, Г.Баттогтох 8,6 хх, Ж.Ганбаатар 8,6 хх, бусад 1 Монгол бичиг номын өв, (2017, Б5, 390 тал) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Б.Мөнгөнцэцэг (2,68 хх), Ж.Ганбаатар (2,68 хх), бусад 4 зохиогч Нийтээр эзэмших монгол хэл (2017, А5, 259, 16,1 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Ж.Ганбаатар (12 тал, 0,75 хх), Ц.Батдорж (15 тал, 0.9 хх) Монгол хэлний үгийн сангийн судлал, боть 12 (2009, 11,75 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Ж.Ганбаатар (6 хх), бусад 2 зохиогч Монгол хэлний нутгийн аялгуу судлал, боть 11 (2009,18 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Ж.Ганбаатар (8,5 хх), М.Ууганбаяр (8,5 хх) Г.Зоригт Монгол төрлийн хэл ба түрэг төрлийн хэлний үгсийн сангийн харьцуулсан судлал, хөрвүүлэг (2021, 16,75 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • В.Батмаа Орчин цагийн хятад хэл (дасгалын хураамж), (2014, 7,62 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • М.Жавхлан Б.Ринчен Монгол утга соёл (2015, 35,8 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Б.Түвшинтөгс (7.83 хх), М.Жавхлан (7.83 хх), Х.Лувсанбалдан Ачлалт номын тухай (2015, 23,5 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • М.Ууганбаяр Соёл ба уран зохиол (2021, 4,5 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • М.Ууганбаяр Түгээмэл хэлний зарим асуудал -Англи, түрэг, монгол хэлний захим асуудал (2021, 4,5 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Э.Мөнх-Учрал. Үндэсний бичгийн анхан шатны унших бичиг. (Төрийн албан хаагчийн нийтлэг мөрддөг хуулийн хүрээнд) (2021, 10хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Ш.Чоймаа, Э. Мөнх-Учрал (12,74 xx), Д. Туяа, Ё. Мөнхбат, Э. Эрдэнэзуу, Монгол бичгийн мэдлэг шалгах сорилго (2014,7 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Э.Мөнх-Учрал (A4, 161 тал, 20,12 хх). Монгол бичгийн хичээл 1-12, Эх хэл бичиг, ШУА-ийн ХЗХ, Боть. 1-12. 2012-2015 бүтээлийг гарын авлагад тооцох
    • МУ-ын Үндсэн хууль, (1992 он) Монголчуудын хэрэглэж ирсэн зургаан гол бичиг үсэг, арван зүйл тигээр бүтээв, Эмхэтгэлийг эрхлэн хэвлүүлсэн Хууль зүйн үндэсний хүрээлэн, Ш. Чоймаа, Т. Жамъянсүрэн, Ц. Мөнх-Эрдэнэ, Г. Гантогтох, Ё. Жанчив, Э.Мөнх-Учрал (8,5 хх), С. Амарбаяр, П. Бямбахорол, А. Түвшинтулга, Г. Оргилмаа, Э. Гантулга. ISBN 978-99929-57-83-2, Улаанбаатар: Мөнхийн үсэг, (нийт 93,6 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Монгол бичиг–2, Ерөнхий боловсролын 6-7 дугаар ангийн сурах бичиг, Ш. Чоймаа, Цог-Очир, Д. Заяабаатар, Ө. Цэндсүрэн, Жумдаан, Хишигсүрэн, Э.Мөнх-Учрал (1 хх), ISBN 978-99929-1-567-6, (2009, 8xx) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Монгол бичиг–3, Ерөнхий боловсролын 8-9 дүгээр ангийн сурах бичиг, Ш. Чоймаа, Цог-Очир, Д. Заяабаатар, Ө. Цэндсүрэн, Жумдаан, Хишигсүрэн, Э.Мөнх-Учрал (1 хх)., ISBN 978-99929-4-245-2, Соёмбо принтинг. (2008, 8 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Монгол бичиг–5, Ерөнхий боловсролын 5 дугаар ангийн сурагчийн дасгал ажлын дэвтэр, Ш. Чоймаа, Д. Заяабаатар, Э.Мөнх-Учрал (1 хх) Чимгээ, Хишигсүрэн нарын хамт, ISBN 99929-0-385-6, Адмон (2008, 5 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Д.Ундрах (3,7 хх), Ш.Эгшиг (3,7 хх), Ч.Таамаа (3,7 хх) Хятадын соёлын түүх, (2014, 11,2 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • С.Баттулга Үндэсний даван туулах чадвар (2021, 11,7 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Ө.Саранцэцэг (15,7 xx), Х.Нандин-Эрдэнэ (15,7 xx), бусад 2 орчуулагч Хятадын угсаатны зүй (2022, 62,8 xx) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Ц.Онон (4,5 xx), Япон өгүүллэг тууж Монсудар хэвлэлийн газар (2016,6 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Ц.Онон Боччан Монсудар хэвлэлийн газар, (2016,5 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Ц.Онон Эрэг дээрх Кафка Монсудар хэвлэлийн газар (2016, 38,3 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Ц.Онон Хувийн асуудал Монсудар хэвлэлийн газар (2019, 13 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Ш.Эгшиг Хятад хэлний хэлмэрчлэхүй, орчуулгын хичээлд ашиглах Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн сорилго (MAЕTI)-ын аргачлал, УБ., (2025, 5,5 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Х.Сүглэгмаа Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг (2006, 16,5 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Х.Сүглэгмаа Очирбатын Дашбалбар (2009, 22,5 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • Л.Соёл Их Монгол улсын соёлын өв, нангиад соёл иргэншлийн ул мөр (2019, 26,69 хх) бүтээлийг гарын авлагад тооцох
    • С.Туул, Сэлэнгэ охин, 2025 бүтээлийг тэнхимийн хурлаар хэлэлцүүлсний дараа дахин хэлэлцэх

 

  1. Толь бичиг, сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулгын талаар:
    • Ж.Ганбаатар (6,2 xx) бусад 4 зохиолч Монгол хэлний үгийн бүтцийн толь (2014, B5, 354 нүүр, 31,2 хх) бүтээлийг толь бичигт тооцох
    • Д.Энхжаргал Монгол-Чех зүйл хуваасан толь (2011, 19,7 хх) бүтээлийг толь бичигт тооцох
    • Э.Мөнх-Учрал (46,52 xx) бусад 3 зохиогч Монгол хэлний хэл зүйн толь бичиг тэргүүн, дэд боть (2005, A4, 1354 тал, 186,1 хх) бүтээлийг толь бичигт тооцох
    • Э.Мөнх-Учрал (28,5 xx) бусад 3 зохиогч Монгол хэлний хадмал толь тэргүүн, дэд боть (2011, 114 хх) бүтээлийг толь бичигт тооцох
    • Э.Мөнх-Учрал (33,5 xx) бусад 3 зохиогч Монгол тонгоруу толь тэргүүн, дэд боть (2005, А4, 1078 тал, 134 хх) бүтээлийг толь бичигт тооцох
    • Ш.Чоймаа, Д.Бүрнээ, М.Баярсайхан, Б.Даваасүрэн (10,07 xx), О.Дэмчигмаа (10,07 xx), Э.Мөнх-Учрал (10,07 xx), Б.Энхсувд (10,07 xx), Д.Өлзийдэлгэр, Г.Одбаяр Монгол хүний нэрийн толь (2012, B5, 1026 тал, 90,67 xx) бүтээлийг толь бичигт тооцох
    • Г.Бат-Учрал (8 xx) бусад 2 орчуулагч Марко Пологийн аялал (2019, 24 xx) сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулгад тооцох
    • М.Отгонбаяр (138 тал, 8,6 хх) Б.Рассэл Өрнийн мэргэн ухаан (2011, A5, 354 тал, 22,12 хх) бүтээлийг сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулгад тооцох
    • Д.Отгонтуяа (6,25 xx), Ш.Эгшиг (0,88 xx) Г.Эрдэнэнаран (1,12 xx) Л.Солонго (0,75 хх) Дэлхийд түгсэн Монголын нууц товчоо (2016, А4, 287 тал) бүтээлийг сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулгад тооцох
    • М.Баярсайхан, М.Жавхлан (14,5 xx) Юань улсын түүх (2015, 29 хх) бүтээлийг сурвалж бичгийн судалгаанд тооцох
    • Ц.Шагдарсүрэн, Э.Мөнх-Учрал (9,5 xx) Эртний монголын хаадын үндэсний их шар тууж оршвой (2014, 19 хх) бүтээлийг сурвалж бичгийн судалгаанд тооцох
    • М.Баярсайхан, Т.Отгонтуул (6,09 хх), Э.Мөнх-Учрал (6,09 хх), С.Амарбаяр Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн дансны эх бичгийн судалгаа (2010, A4, 195 тал, 24,37 хх) бүтээлийг сурвалж бичгийн судалгаанд тооцох
    • Ц.Батдорж Cikin-U Cimeg Tetxtological study (2009, А4 227 тал, 28,3хх) бүтээлийг сурвалж бичгийн судалгаанд тооцох
  1. Бусад:

 

  • МХХШТ-ийн профессор Д.Батхишиг, УЗУСТ-ийн дэд профессор С.Дашдэжид нарын байгуулж байгаа “НУМ ЖИГҮР” ХХК-ийг МУИС-ийн дэргэдэх “Гараа”-ны компаниар бүртгүүлэхээр шийдвэрлэв.